Албан тушаал ахихаар төлөвлөж байгаа бол хавар заавал мод тариарай

Twitter Print
2019 оны 02-р сар 22-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Энэ алтан тахиа жилийн хувьд та бүхэн гэр бүл болон ажил, сургууль гэх мэт нийгмийн харилцаандаа их анхаарах ёстой жилүүд гарч байгаа. Тиймээс эе эвийг хичээж нэг нэгэнтэйгээ сайхан ярилцаж, хэл амаараа учрыг нь олж, тунгаах ёстой жилүүд юм. 

Тэр дундаа 0,1 ээр төгссөн оны хүмүүс буюу 1980 ч юмуу, 1970 ч юмуу оны хүмүүс орой үдэш ганцаара явахгүй, үер ус гол горхины асуудлаас болгоомжтой байх хэрэгтэй. Энэ жил гэр бүлийнхээ харилцааг хамгаалж, албан тушаал ахина гэж төлөвлөж байгаа хүмүүс нь хавар заавал мод тарих хэрэгтэй юм байна.

Ширээний бүтээлэг цайвар ногоон өнгөтэй бол сайн

Энэ жилийн Цагаан сарын ширээний бүтээлэг цайвар ногоон өнгөтэй байвал их зүгээр. Учир нь гал тахиа жил гарч байгаа учир тэтгэгч махбодь буюу модон махбодиор ширээнийхээ суурь өнгийг засах хэрэгтэй.

Ер нь бол хамгийн тохиромжтой өнгөнүүд нь ногоон, хүрэн, элсэн шаргал, бор өнгийн бүтээлгүүд тохиромжтой юм.

Таана, хүмүүл, халиар

Баярын ширээн дээрээ таана болон хүмүүл, халиар, даршилсан сармис заавал байрлуулаарай. Эдгээр сонгины төрлийн ургамланд модон махбодь маш ихээр агуулагддаг учир ирсэн зочдын махбодийг тэтгэж, мөн танай гэрт тааламжтай модон махбодийн урсгалыг үүсгэнэ. Тааламжтай модон махбодийн урсгалыг үүсгэнэ гэдэг нь хүүхдүүдийн хичээл сурлага сайжрах, хүлээгдэж байгаа зүйлс бүтэх, хөөцөлдөж байгаа ажил нааштай болох, зогссон зүйл хөдлөх, дээшээ ургаж төлжиж, дэвжихийн дохио ажээ.  

Ер нь энэ жилийн баярын ширээнд уламжлалт идээ будаанаас гадна заавал чанартай жимс, ногоогоор баялаг хоол хүнс бэлтгэх хэрэгтэй. Тавгийн идээний хажуугаар хүнсний ногоо голдуу орсон салат, зууш бэлтгэж, жимсэндээ зориулж гоёмсог ногоон болон шаргал өнгийн таваг худалдаж авах хэрэгтэй. Энэ жил хүмүүс их хайр энэрэлийг хурааж авах тул үүнийг авахын тулд модон махбодийг илэрхийлсэн дээрх зүйлсийг түлхүү тавих ёстой юм. Мөн хөнгөн чанарын жижиг жимсээр, ширээг үзэмжтэй харагдуулахын тулд заавал дээрх чимэглэлтэй тавгийг засаарай.

Үр тариа

Энэ жил Цагаан сараар хамгийн анхаарах зүйл чинь үр тариа шүү. Будааны сав чинь дундуур байж болохгүй, ер нь л гурил будаа, үр тариа, талх гэх мэт зүйлүүдээ баяраар ахиухан базааж дүүрэн байлгаарай. Энэ нь "Алтан унжлагат гал тахиа"-нд хүндэтгэл үзүүлж байгаа хэлбэр бөгөөд танай гэрт таатай уур амьсгал удаан оршин тогтнохуйн бэлгийг өгнө гэсэн байна. Тиймээс тариа будаагаа сайн базаагаарай. Тариа будаа гэхээр тариан түрүү айлд байх сайн уу гэж асуудаг. Муу айлдаа муу. Сайн айлдаа сайн. Учир нь модон махбодь илүүдсэн айл тариан түрүүг өлгөж болохгүй. Үүнийг зөвхөн орон байрны зөвлөгөөгөөр мэдэх боломжтой. 

Заслаа хийлгэхэд сайн өдөр

Цагаан сарын дараа ном уншуулж заслаа хийлгэх хамгийн тохиромжтой өдөр нь:

3-сарын 3,6,8,9,13,17 өдрүүд шүү.

Ном уншуулахдаа болж өгвөл эмэгтэйчүүд янз бүрийн алт мөнгөн, тэр дундаа металл гоёл чимэглэл зүүхгүй, үсээ сулавтар боож очоод, номоо уншуулж заслаа хийлгэнэ. Харин эрэгтэйчүүд бугуйн цаг болон бугуйвчгүй байх хэрэгтэй.

Э.Дөлгөөн, Азийн Фэнг Шүй холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.