АТГ-аас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг баривчиллаа

Twitter Print
2017 оны 02-р сар 21-нд 20:14 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдөр /02.21/ 15.00 цагийн орчимд түүнээс байцаалт авч эхэлсэн бөгөөд прокурорын шийдвэрийн дагуу түүнийг 19.00 цагийн орчимд Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгч юм байна. Тиймээс түүнийг АТГ Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж байсан юм. АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум ам.долларын хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим хэвлэлээр мэдээлж буй юм. Түүний “Монроуд” компани Халзанбүргэдэй-Солонготын давааны замыг барьсан. Б.Гарамгайбаатар энэ ажлын төсвийг үндслэлгүй нэмж гаргуулан дундаас нь асар их хэмжээний мөнгө завшсан тухай мэдээлэл эртнээс тарсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна хэмээх Н.Батбаярыг цагдан хорих прокурорын тогтоол мөн 20.00 цагийн орчимд гарч, шууд хорих анги руу ачсан байна.

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж ахуйдаа Чингис бондыг босгоход асар их гавьяа байгуулсан гэгддэг. Гэсэн ч түүнийг мөн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг, “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбоотойгоор албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.179.31.17) 2017-02-24 02:26
      • 0
      • 0

      хөгжлийн банкнаас зээл нэрээр авсан олон хүмүүс баыгаа алагчилгүй нам харгалзахгүй барих хэрэгтэй ш дэ жишээ нь гарамжав авгай номтой баяр гэх мэт ардын намынхан чинь байна шү лэ АТГшударга ажилаач

      Хариулах

    • зочин

      (202.9.40.148) 2017-02-23 10:08
      • 0
      • 0

      Хулгайчуудыг бүх хөрөнгийг нь хурааж улсын өрөнд өг.ялыг нь эдлүүл

      Хариулах

    • Зочин

      (202.131.225.178) 2017-02-22 07:46
      • 0
      • 0

      Зөв зөв. Мөнгөтэй болохоороо л улс орныг удирддаг ухаантай хүн болчих гээд байдаг хүмүүсийг зогсоох хэрэгтэй. Ухаан муутангууд улс орнуудыг сүйрүүллээ. МАН, АН аль алинд нь ийм хүмүүс их байна. Эрх мэдлээ ашиглахдаа ядаж хууль дүрмэнд захирагдаж сурах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (73.193.97.64) 2017-02-22 02:19
      • 0
      • 1

      Mash zov ,buh mongii ni toluulj yalii ni uuruul.

      Хариулах

    • batnaa

      (94.210.149.252) 2017-02-22 00:37
      • 0
      • 1

      zub zub nobshnuudiig shongiin modond hvleed ungersen hvn bvr sabaadah yumsan

      Хариулах