Трамп, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө сонголоо

Twitter Print
2017 оны 02-р сар 21-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн тушаалд генерал Герберт Реймонд Макмастерыг томилж байгаа талаар "CNN" агентлаг мэдээлэв. 

Макмастер өмнө нь армийн янз бүрийн тушаал хашин Ирак, Афганистанд байлдаж байжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Үндэсний аюулгүй байдлын төлөө бүхий л боломжоо ашиглах болно” гэв.

Трамп хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын удирдлагуудад буруу дохио өгсөн гэгдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннийг албан тушаалаас нь огцруулсан юм. 

Флинн Ерөнхийлөгчийнхөө зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзсан байна. Тэрбээр уг уулзалтын үеэр “ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах гэж байгаа” хэмээжээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.