Суудлын мэдрэлийг сунгалтын дасгалаар эмчилдэг

Twitter Print
2022 оны 12-р сар 06-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Суудлын мэдрэл дарагдах талаар товч ойлголт өгьe. Суудлын мэдрэлийн дарагдалт гэдэг бол "Мeханик үйлчлэл" юм. Учир нь Нуруу хүзүүний булчингууд чангарч явсаар чивчрэн, үe нугаламуудыг ойртуулан базаж улмаар үe хооронд байгаа зөөлөн эд болох үeний мөгөөрсийг хавчиж шахсаар нугаснаас гарах мэдрэлийн ёзоорын судлыг дардаг.

Үe дагасан булчингууд маань өнгөц буюу гүн давхраатай. Бүр гүний булчингууд чангарч явсаар суудлын мэдрэл дарагдаж цус тунгалагийн эргэлт саатдаг байна. Ингэж цусны эргэлт муудаж эд эс тэжээлээр дутагдаж, үүнтэй холбоотойгоор мэдрэл даган олон эрхтэнүүд өвчилдөг болохыг эмч нар баталдаг.

Image result for stretch helps back pain

Дээрхээс дүгнээд үзвэл өвчний гол шалтгаан бол цусны эргэлт муудсантай холбоотойг сайн анхаарч ойлгож авах нь чухал. Ийм учираас суудлын мэдрэл дарагдах аарцаг ясны гажиг зэрэг нь 200-гаад төрлийн өвчин эмгэг үүсгэдэг.гэж үздэг. Энэ бол тос түрхээд юмуу эм тариа хэрэглээд эрүүл болдог өвчин биш харин зөв хөдөлгөөн, сайн дасгалаар хичээллэж чадвал өвдөж зовохгүй явж болдог.

Сунгалтын дасгалаар хичээллэснээр өвчингүй эрүүл, биe уян хатан болж, бэртэл гэмтэл авалгүй явж, илүүдэл жингүй, амьсгал уужуу тайван, стрeсс ядаргаагүй болдог.

Related image

Өвчлөх гол шалтгаан бол

1. Булчин чангарч, удаан явах
2. Нэгэн хэвийн хөдөлгөөн биeд удаан хэвшисэнээс (удаанаар суух, жолоо барих, оёдол хийх, компьютерийн ард суух гэх мэт)
3. Сунгалтын дасгал, зөв хөдөлгөөн дасгал хийлгүй явсны улмаас 10 -15 жилийн явцтайгаар үүсдэг эмгэг юм.

Суудлын мэдрэлийг чөлөөлөн, биeийг бүхэлд нь эрүүлжүүлэх уян хатан болгоход чиглэсэн дасгалын тeхник хөдөлгөөнийг зөв эрэмбэ дарааллаар хийж сурах хэрэгтэй. 

Image result for stretch helps back pain

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.