“Топаз” эмнэлэгийн Сар шинийн бэлгийн карт ердөө 8800₮

Twitter Print
2017 оны 02-р сар 21-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, “Топаз” эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид тулгуурлан, нарийн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түргэн шуурхай хүргэж байна.

Тухайлбал, сар шинийн баярыг тохиолдуулан азай буурал ахмадууддаа зориулж бэлгийн карт худалдаанд гаргасан бөгөөд ердөө 8800 төгрөгөөр 5 хоногийн "Сэргээн засах" эмчилгээ хийлгэх таатай мэдээг дуулгаж байна. 

Мөн 30-45 насны хүмүүс бэлгийн карт авсан тохиолдолд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бол ор хоногийн нийт төлбөрөөс 6 хувь хөнгөлөх эрхтэй болно.

Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж монголчууд хэлдэг ч үнэндээ амьдралын буруу хэмнэл, дадал зуршлаас үүдэн хүний биед маш олон эмгэг үүсдэг. Иймд хайртай дотны хүмүүсээ Сар шинэдээ өвчин хуучгүй, тэнхлүүн сайхан, эрч хүчтэй, эрүүл энх орох боломжийг ТОПАЗ эмнэлэг олгож байна. 

ТОПАЗ эмнэлгийн бэлгийн карт үнэ 8800 төгрөг.

Монголдоо энэ төрлийн мэс засал, гэмтэл согог засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Топаз” эмнэлэг нь 2014 оны 6 дугаар сард 40 ортой эмчилгээний тасаг, оношилгооны 5 кабинет, нөхөн сэргээх эмчилгээний 1 кабинеттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тус эмнэлэг нь эмнэлгийн амбулаторийн хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэгийн, зүрхний хэт авиан оношилгооны болон тархны судасны хэт авиан оношилгооны, шүдний эмчилгээ, чих хамар хоолой, нүд, рентген зэрэг кабинетуудад давхардсан тоогоор 791 гаруй хүнд оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийжээ.

Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Даатгуулагчийг урамшуулах эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журам”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, урамшууллын үзлэгийг зохион байгуулах гэрээтэй ажиллаж, нийт 30 даатгуулагчийг хамруулсан байна. 

-2015 онд Магадлан итгэмжлэгдэж, 2017 оны 1 дүгээр сарын 27-нд Эрүүл мэндийн даатгалд хамрагджээ-

Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн тухайд:

ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ үйлдвэрлэсэн тархи, нуруу, нугасны болон дурангийн, гэмтэл согогийн мэс заслын иж бүрдэл, рентген аппарат /CRM/-аар бүрэн хангагдсан байна. 

Гадаад хамтын ажиллагаа: 

-БНПУ-ын “САМО Полска” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус эмнэлэг нь Итали улсын “САМО СпА” компаний хиймэл үе, протез, имплантийг нийлүүлэх Монгол дах дистрибютор байгууллагаар ажиллахаар болжээ. 

-БНСУ-ын Часэн уламжлалт эмнэлэгтэй хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, Часэн эмнэлгийн үндсэн “брэнд” эмчилгээ болох нурууны дискний өвчнийг анагаах мэс заслын бус арга, хөдөлгөөнт зүү эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах, эмч, мэргэжилтнүүдийг сургахаар болсон байна.

Ийнхүү "Топаз" эмнэлэг мэргэжлийн өндөр чадвар, дадлага туршлагатай эмч нар үйлчлүүлэгч та бүхнийг эрүүл саруул амьдрахад тань туслаж, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Бидэнтэй холбогдох:

Хэрэв та “Топаз” эмнэлэг болон эмчилгээ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар хандаарай. 

Хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайвны гудамж, байшин 84.

Вэб: http://www.topazhospital.mn, е-mail: topazhospital@gmail.com

Утас: 891145158, 7000-0533, 7000-0532

Факс: (976)-7000-0533

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.