Арьсан дээрх жижиг улаан толбо юуг өгүүлдэг вэ?

Twitter Print
2018 оны 03-р сар 13-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Хэрэв арьсан дээр чинь гэнэт ойлгомжгүй улаан цэг, толбо үүсвэл үүнд санаа зовох хэрэггүй, харин сайн ажиглаж байх хэрэгтэй ажээ. Ангиома гэгдэх энэ жижиг цэг нь хоргүй хавдар бөгөөд цусны судлаас бий болдог. Ангиома үүсэх үндсэн 2 шалтгаантай байдаг.

1.Насанд хүрсэн хүнд

Ихэвчлэн 30 болон түүнээс дээш насныханд ангиома түгээмэл үзэгддэг. Энэ тохиолдолд уг цэг нь интоорын өнгөтэй, жижиг, товгор мэнгэ шиг харагддаг ба бие хэсгээр, гараар, мөн мөрөн дээр голдуу гардаг. Ийм төрлийн ангиома нь насанд хүрэгчдэд арьсны өөрчлөлт болон судасны өөрчлөлтөөр илрэх нь бий.

2. Амьдралын буруу хэв маягаас үүдэн бие махбодийн тэнцвэрт харьцаа алдагдах үед

Хэрвээ ангиома нь толбо шиг харагдах, мөн түүнээс цусны судас салбарласан мэт үзэгдэж байвал энэ нь элэгний үйл ажиллагаанд асуудал гарсан, мөн судасны эмгэг эсвэл дааврын дутагдалд орсныг илэрхийлдэг.

Хэрэв танд ийм толбо, цэг нэгэнт гарсан, аль эртнээс байсан, түүний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөж, цус гарч эхэлсэн бол эмчид заавал хандахыг зөвлөе.

Ер нь ангиомаас урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол эрүүл амьдралын хэв маяг, тэнцвэртэй эрүүл хооллолт юм. Шингэнийг хангалттай хэмжээгээр ууж, эрдэс аминдэмтэй хүнс тэр дундаа чанартай загасны мах, авокадо болон оливын тосыг түлхүү хэрэглэх шаардлагатай.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.