Нийслэлийн онцгой байдлын газраас мэдэгдэл хүргүүлжээ

Twitter Print
2017 оны 02-р сар 20-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул өргөж хүжээ уугиулдаг уламжлалтай.

Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хоёрдугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулж байна.

Шалгалтын явцад 36 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 225 зөрчил илрүүлж, 97 зөрчил буюу 43.1 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Түүнчлэн бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.