Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2017 оны 02-р сар 20-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр ажлынхаа цагийн хуваарьт анхаар. Мөнгөний асуудал дээр бусдад бүү итгэ. Аар саар ашгийн төлөө зарчмаа бүү умарт. Үрэлгэн байдлаас болгоомжил. Түр зуурын амсхийлт болоод төвөгшөөлтөөс болж хууль зөрчих асуудал гаргавал танд дараа нь төвөг удна. Долоо хоногийн дундуур тэвчээр, хөдөлмөр, эргэн тойрныхонтойгоо харьцахдаа биеэ барих чадвар нь өөрийгөө хүндлэх байдлыг хэвээр хадгална. Таны дүрсхийсэн байдал ажил дээрээ таагүй асуудал үүсэхэд нөлөөлөх болно. Иймд хөнгөн эрч хүчтэй, хэт албархуу бус бай. Жолоо барих, автомашинаар зорчихдоо болгоомжтой бай. Долоо хоногийн сүүлээр та ганц бие бол хайрттайгаа учрах магадлал их байна. Цаашдаа түүнтэйгээ гэр бүл болно. Түүнийхээ үнэнч сэтгэлд эргэлзэх хэрэггүй.

Үхэр

Долоо хоногийн эхээр ямар нэг бизнес эрхлэхэд тааламжтай. Мөнгөний боол бололгүй, ажлаа чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс рүү мөнгөн урсгал өөрөө чиглэх магадлалтай. Төвөгтэй гэрээ хэлэлцээр, шийдвэрлэх асуудлаас бүү хойш суу. Гадаад томилолт, алсын ажилд явах магадлалтай байна. Бизнест аз үзэхээс өөрө аргагүй бол түүнд хэт бүү найд. Хайртай хүнээсээ нэг мөсөн салах уу, эсвэл харьцаагаа үргэлжлүүлэх үү гэдэг нь зөвхөн танаас шалтгаална. Гэхдээ түүнээс зарим талаар худал хуурмаг үнэртэж байвал та шийдэмгий бай. Гэхдээ та энэ өдөр үймрэх, бодит байдлыг ухаалгаар хүлээн авах чадваргүй байна. Олон үхрийнхэнд гэр орноо тохижуулах их ажил өрнөж магадгүй. Жолоо барих, гэрээ, худалдаа хийхдээ анхааралтай бай. Гадуур явахдаа анхааралтай бай. Хулгайн халдлагад өртөж магадгүй. Дуусаагүй наймаан дээр нямбай ханд. Бүх зүйл таны гарт байгаа гэдийг сана.

Ихэр

Долоо хоногийн эхээр та баян тансаг хүн болж чадна. Гол нь  хууль зөрчихгүйгээр, хар тамхи, мөрийтэй тоглоомоос зайлсхийж, эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт бүү хий. Бие султай хүмүүсийн эрүүл мэнд сайнгүй байх тул эмчийн хяналтанд орж, эмээ таслахгүй байхад анхаар. Тулгамдсан асуудалд өөр гарц хайхгүй, дэмий сэтгэл зовох нь ямар ч үр дүнгүй гэдгийг анхаар. Долоо хоногийн дундуур сэтгэл зүйгээ удирдах төвөгтэй байна. Санаа зовоосон асуудлаа мартахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр хүүхдүүдээ хэт эрхлүүлж болохгүй. Тэдний сурлага, зан чанарын төлөвшлийг гярхай ажигла. Хүмүүжлийг дан ганц сургуульд даатгаж болохгүйг та ойлгоно. Танихгүй хүнтэй хүнгүй газар бүү маргалд.

Мэлхий

Долоо хоногийн эхээр мэлхийнхэн сонор сэрэмжтэй бай. Зарим хүмүүс амархан мөнгө олох нь гэж бодоод эд хөрөнгөө алдах эрсдэл байна. Тиймээс маш анхааралтай бай, муу хүнд бүү итгэ. Хуучин нөхөдтэйгөө харилцаагаа зузаатгах боломж гарч ирнэ. Ажил төрлөөр тантай байр суурь нийлдэггүй, тэс өөр зан чанартай хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Та аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч, таны үйлдлийг хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Эелдэг, боловсон аашийг тань бусдын зөрүүд, үгэнд орохгүй байдал үгүй хийнэ. Олонх мэлхийнхэн зөрүүд, ёс зүйгүй байдлаас болж зовно. Гэвч сэтгэлээр унаж арга бүү тасар. Хэд хоногийн дараа бүх юм сайнаар эргэнэ. Долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч буурч, дархлааны систем суларч магадгүй. Нян, бактериас болж та ханиад хүрч болзошгүй байна. Үүнээс зайлсхийхийн тулд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэ, дулаан хувцасла. Биеийн эсэргүүцлээ сайжруулах дасгал сургуулилт хий. Цэвэр агаарт гарч сайн унтаж амар.

Арслан

Долоо хоногийн эхээр мөнгөтэй  болох, үнэтэй бэлэг авах, ашиг олох магадлалтай. Архи согтууруулах ундаанаас хол бай. Жолоо барихдаа тайван анхааралтай байхыг хичээ. Зөн совиндоо итгэ. Долоо хоногийн дундуур амьдралын төлөвлөгөө, өдрийн дэглэмээ шинэчил. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Ажлын боол бололгүй, аливаа юманд хэмжээ хязгаартай ханд. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхний харьцаа таны дургүйг хүргэх магадлалтай. Ахуйн асуудлуудад нухацтай ханд.

Охин

Эерэг бодол санаан дээрээ анхаарлаа төвлөрүүлж, хэрэггүй гомдлоо март. Орчин тойрныхныхоо харьцаанд бий болсон үл ойлгогдох асуудлыг шийдвэрлэхэд манлайлан оролц. Өнгөрсөн цаг үед олонх охинынхон амжилттай байснаа бодож шинэ мөрөөдлөөр жигүүрлэх сайхан төлөвлөгөө гарга. Идэвхтэй үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтын ажлаа хойшлуулж болохгүй тул танаас ихээхэн эрч хүч гарна. Томоохон чухал ажил эхлэхийг эрмэлз. Таныг гэр бүлээ, эсвэл ойр дотно хүмүүсийнхээ сэтгэлийг харлуулах гэнэтийн үйл отож байгааг анхаар. Гэнэтийн ашигтай ажил эрсдэл дагуулна. Ажил хэргийн уулзалтууддаа оройн цагаар бэлд. Удахгүй таныг гэнэтийн мэдээ цочроох болно. Муу хүмүүсээс худал шалтаг хэлж зугт. Ханиад томуу тусч болзошгүй. Иймд биеийн дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэ.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр зохион бүтээх болон илтгэх ажлын амжилт их байна. Аз туршсан, төлөвлөгөөгүй ажлаас зайлсхий. Ажлын чанарт анхаарал тавь, хий хоосон цаасанд хэт найдах хэрэггүй. Хайртай хүнээ хардах хэрэггүй. Долоо хоногийн дундуур эрүүл мэндэд аюул учирч болзошгүй. Үймээн шуугиантай газраас хол бай. Таны эрүүл мэнд, нийтэч, дур булаам байдал доод хэмжээнд байна. Ажлаа эрт амжуулахаар сайн төлөвлөөрэй. Яаруу байдлаас бусдад хууртагдах магадлал үүснэ. Гэр бүлийн харьцаа, сэтгэл санаа, хайр сэтгэлийн холбоо таарамжтай байна. Долоо хоногийн сүүлээр муу санаа, хоосон бодол шүглэсэн өдөр. Муу мэдээ сонссоноос болж зүрхний ачаалал тань хязгаартаа тулна. Адал явдалд орооцолдсоны хэрэггүй. Ном сонин уншиж, зурагт үзэж, тайван амарвал таны бие организмд сайн энерги өгч, эрүүл байх боломжийг олгоно.

Хилэнц

Долоо хоногийн эхээр зөрчилдөж буй асуудал дээрээ зөвшилцөж, алдаагаа засах алхам хий. Дараа нь харамсахгүй. Ирээдүйгээ тодорхойлох шийдвэртэй алхам хий. Та ажил хэрэгтээ тус болох чухал уулзалт товловол хэрэгтэй хүмүүсээ олно. Долоо хоногийн дундуур хүнд бэрхийг даван туулсан таныг хувь заяа чинь шагнах болно. Эмх цэгцтэй нягт нямбай бай. Ажил дээрээ уурласан байдал чинь эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд нөлөөлж болно. Хүнд хэцүү ачаалалтай үе болно. Албаны харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул. Долоо хоногийн сүүлээр гоо сайхнаар үйлчлүүлэхдээ ариун цэврийн дэглэмийг хатуу мөрд. Хайр сэтгэлийн асуудал бүтэмжтэй байна. Өөрийгөө хэт хүчлэхээргүй биеийн тамирын дасгалаар хичээллэх хэрэгтэй.

Нум

Долоо хоногийн эхээр ямар ч ажил хийсэн амжилт хүлээж байна. Зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар та багахан хугацаанд нэлээд хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадна. Хуримтлуулсан мөнгөө хямдарсан байгаа үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйлс худалдан авахад зарцуулахыг танд зөвлөж байна. Эрүүл мэндээ анхаарч, хоол хүнсээ тохируул. Эрүүл чийрэг хүн л амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадна. Хайртай хосуудын хооронд үл ойлголцол гарна. Энэ амралтын өдрүүдэд та гэр ахуйгаа шинэчлэн, өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, тохижуулахад тохиромжтой цаг үе юм. Хайр дурлалаа романтикаар илэрхийлэх, сүй тавих, гэр бүлийн баяр ёслол тэмдэглэхэд тохиромжтой. Гэр орондоо сайхан зүйл худалдан авна. Дотны найзуудтайгаа харилцаагаа сайжруулж, сэргээхэд таатай болохыг од эрхэс зөвлөж байна.

Матар

Долоо хоногийн эхээр од эрхэсийн нөлөө бизнесменүүдийг түнштэйгээ гэрээ байгуулах ажил амжилттай байна гэдгийг зөвлөж байна. Үйл ажиллагаа тань хүч хөдөлмөр их шаардсан боловч бүтээлч байх бөгөөд энэ нь танд тааламжтай байна. Зарим хүмүүс удирдах ажилтнуудтай ам мурийж, хамт олны зарим хэсэгтэй түнжин хагарч болзошгүй. Та өөрийгөө байнга хурцлан тууштай ажиллах хэрэгтэй. Урд өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан хэн нэгэнтэй учирч эртний дурсамж эргэн сэргэж магадгүй. Гэхдээ өөрийн тогтсон амьдралаа эртний өнгөрсөн хайр сэтгэлийн явдлаар солих хэрэг байгаа эсэхээ сайтар бодож үзэгтүн. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэсийн нөлөөгөөр та уужим саруулаар сэтгэж, өргөн цар хүрээтэй харж, боломж чадлынхаа хирээр сайн ажиллах бололтой. Олон матарынхан учраа олохоо байж үйл ажиллагаандаа чиг баримжаагаа алдаж мэднэ. Хэт ядрахгүй байж, хүйтэн, гашуун ундааны зүйлийг болгоомжтой хэрэглэ.

Хумх

Долоо хоногийн эхээр уур уцаартай хүмүүстэй тайван харьц, тэдний темпэнд орохгүйг хичээ. Гарцгүй байдал байдаггүй гэдгийг сана. Тайван байж нөхцөл байдлыг дээрээс, ухаалгаар харвал та бүхнийг хүссэнээрээ эргүүлж чадна. Долоо хоногийн дундуур олны дунд амжилт олж, таны тойрон хүрээлэл дотор нөлөө бүхий хүмүүс бий болно. Та эрч хүчтэй даван туулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдад нийгмийн нэг шат дээш өгсөх боломж гарна. Долоо хоногийн сүүлээр өөртөө бага зэрэг амралт өгч, спортоор хичээллэ. Та ажил хэргээсээ түр хөндийрөх хэрэгтэй. Ээлжийн амралтаа авах, гадаадад амралтаар явах талаар бод. Бат бөх бус гэр бүлүүдэд урьдын таагүй хандлага үргэлжилнэ. Гол нь аль аль нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй байх ёстой. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэж бүгд бодох хэрэгтэй.

Загас

Од эрхэсийн таатай нөлөө хүмүүстэй харьцах харьцааг тань бэхжинэ. Энэ нь ажил бүтэхэд тусална. Сүүлийн үеийн шинэ мэдээлэл технологийн талаар таны хийж буй ажил ихээхэн ашигтай болно. Та хэдий чинээ их амжилт олно төдий чинээ таны байр суурь бэхжих болно. Нөлөө бүхий, сонирхолтой хүмүүстэй танилцана. Тэдэнд өөрийнхөө хэрэгжүүлэх төслийг танилцуулж, дэмжлэг авах хэрэгтэй байна. Хэлэлцүүлэг, маргаан, зөрчилд оролцохоос эайлсхийх хэрэгтэй. Тэвчээртэй байж, буулт хий. Та ганц бие бол хайр дурлалтай анд нөхөр чинь зуучлах болно. Сэтгэл хөдлөлөө бүү нуу. Өөрийнхөөрөө бай. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэг таатай болж эхэлнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.