Т.Аюурсайхан: Засгийн газар, Монголбанк маш удаан, ур чадваргүй ажиллаж байна...

2017 оны 02-р сар 20-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, ам.долларын ханш чангарсаар байгаа өнөө үед ОУВС 440 сая ам.доллар зээлдүүлэх болсноо дуулгасан. Ингэснээр ханшийн дарамт буурах, эдийн засаг идэвхжих зэрэг давуу талууд бий. Гэвч нөгөө талд Монгол Улсын гадаад зээл, тэр дундаа Засгийн газрын өр төлбөр дунджаас дээгүүр хэмжээнд хүрэх юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн "Extended Fund Facility" хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болж байна. "Stand-by" хөтөлбөрөөс илүү хүндэрсэн үед хэрэгждэг уг хөтөлбөр Украйн, Египет, Пакистан, Тунис, Ангола, Иордан зэрэг улсад хэрэгжээд явж байгаа. Хөтөлбөрийн сөрөг талуудын зэрэгцээ эерэг талууд байгаа боловч үүндээ тулсанд нь харамсалтай байна.

Сонгуулийн дараа нөхцөл байдлыг мэдсээр байж “Би чадна, жинхэнэ мэргэжлийнх” гээд уралдан ажил авцгаасан, чадсангүйд харамсаж байна. Энэ олон сар өнгөрч байхад Засгийн газар, Монголбанк маш удаан, ур чадваргүй ажиллаж байна. Гол нэрийн экспортын барааны үнэ ингэж сайхан өсч байхад энэ их баялагтай, энэ жижиг эдийн засгийг босгочихож чаддаггүй.
 
Олон сая доллар, олон их наяд төгрөгийг хувааж идээд, цацаад дуусгасан хүмүүстэй өөрсдөө хуйвалдсан мэт хаацайлан хамгаалж, хуулийн хариуцлагад татдаггүй, зувчуулсан мөнгийг эргэж төлүүлж чаддаггүй. Нам харгалзахгүй оффшорчдыг шалгаж, хулгайн мөнгийг нь татаж чаддаггүй.
 
Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70 хувийг эзэмшдэг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар томилсон хоёр хүн Сангийн сайдын хоёр талд сууж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй. Сонгуулийн өмнө нөхцөл байдлыг мэдсээр байж амласан. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийдэг эдийн засагч, УИХ-д эрдэмтдээ төлөөлж байгаа хүнийхээ хувьд бодлоо хуваалцлаа. Та бүхэн өөр өөрийнхөөрөө тунгаана биз ээ” хэмээв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (103.229.122.45) 2017-02-20 20:01
      • 0
      • 0

      Офшорчдоос мөнгөө авах хөдөлгөөнийхэн яасан бэ? Ямарч Стандбай, Эктэндэдсээс илүү үр дүнтэй хөтөлбөр байх байсан юмсан. өөрсдийн юмаа олоод авна гэдэг чинь. Баячууд бол олон үеийн удам дамжсан хүмүүс байдаг. Манайхан шиг 20 жилийн өмнө адилхан 200 төгрөгний цалинтай байснаа гэнэт лусын хаанаас бэлэг авсан юм шиг баяжина гэдэг нь офшорын бас нэгэн илрэл шүү дээ.

      Хариулах

    • Иргэн

      (103.229.122.45) 2017-02-20 20:01
      • 0
      • 0

      Офшорчдоос мөнгөө авах хөдөлгөөнийхэн яасан бэ? Ямарч Стандбай, Эктэндэдсээс илүү үр дүнтэй хөтөлбөр байх байсан юмсан. өөрсдийн юмаа олоод авна гэдэг чинь. Баячууд бол олон үеийн удам дамжсан хүмүүс байдаг. Манайхан шиг 20 жилийн өмнө адилхан 200 төгрөгний цалинтай байснаа гэнэт лусын хаанаас бэлэг авсан юм шиг баяжина гэдэг нь офшорын бас нэгэн илрэл шүү дээ.

      Хариулах

    • NARA

      (202.72.244.221) 2017-02-20 09:19
      • 0
      • 2

      үнэн хэлсэн байна. Офшорч хулгайч нараараа мөнгийг нь төлүүлээчээ МАН,АН НИЙЛЖ ХУЛГАЙЛСАН ТУЛ ХУЛГАЙЧДЫГ ХАМГААЛААД БАЙНА.

      Хариулах