Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр боллоо

Twitter Print
2017 оны 02-р сар 20-нд 07:49 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар ажилтан цалингийнхаа 10 хувь, ажил олгогч мөн 11 хувийг төлдөг. ОУВС-гийн хэлэлцээний дагуу ирэх оноос эхлэн 12 хувийг төлөхөөр боллоо.

Энэ нь улсын төсвийн болон нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэх зорилготой шийдвэр аж. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувиар, 2019 онд нэг хувиар, 2020 онд 2 хувиар тус тус нэмэхээр болжээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн шатахуунд ногдуулах онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэх болсон талаар “Эм хэдий гашуун ч эрүүл мэндэд тустай байдаг. Иймд хэдий хүнд нөхцөл байдал тулгарсан ч даваад гарахаас өөрцгүй. 2017 онд бидний хувьд хүнд жил байх болно” гэлээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөснөөр нийгмийн даатгалын сангийн орлого өсөх юм. Тус сангийн алдагдлыг буюу орлого зарлагын зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (66.181.186.41) 2017-02-22 14:14
      • 0
      • 0

      Arga hemjee avah n zov l do. Manaihan shig buh ymiig huvaaj iddeg toriin tomchuudtai.gehdee buh zuiliig ard tumnii nuruun deer uuruuleh sanal helsen MAH dahin bitgii songogdoosoi .

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.182) 2017-02-21 17:14
      • 0
      • 0

      Tiishd shimtgeleer tusuv burduulj shimtgel nereer irgediihe karmaag ileer suilj bn.Bgaa munguu bitgii huvaaj ideed bgaach

      Хариулах

    • зочин

      (202.179.31.16) 2017-02-21 12:51
      • 0
      • 1

      шимтгэл нэмэх нь буруу Орсон мөнгөө зөв зарцуул

      Хариулах

    • зочин

      (202.179.31.16) 2017-02-21 12:49
      • 0
      • 0

      Нэмлээ гээд шимтгэл төлөгчдөд эргэж олдохгүй завшигчдад ашигтай болно харин үүний оронд тэтгэвэр тогтоох хувь юмүү итгэлцүүрийг нэмэх тухай яривал ард иргэдэд тустай бишүү зөв зарцуулбал НД-д орлого хангалттай орж байгаа

      Хариулах

    • зочин

      (202.179.31.16) 2017-02-21 12:49
      • 0
      • 1

      Нэмлээ гээд шимтгэл төлөгчдөд эргэж олдохгүй завшигчдад ашигтай болно харин үүний оронд тэтгэвэр тогтоох хувь юмүү итгэлцүүрийг нэмэх тухай яривал ард иргэдэд тустай бишүү зөв зарцуулбал НД-д орлого хангалттай орж байгаа

      Хариулах

    • Зочин

      (202.179.23.14) 2017-02-20 18:15
      • 0
      • 0

      Энэ чинь аж ахуйн нэгжуудэд дарамт учруулж цаашилбал ажилгуйчуудийн тоо л нэмэгдэх байхдаа.

      Хариулах

    • Иргэд

      (103.229.122.45) 2017-02-20 17:56
      • 0
      • 1

      Төлж чадахгүй гэдгээ нэгэн дуугаар илэрхийлж байна. Зарцуулалтаа хяна түүний оронд.

      Хариулах

    • zochin

      (43.228.129.250) 2017-02-20 13:32
      • 1
      • 0

      23050-28800 bolj osson on garaad.dahiad nemeh ghd bgaa yumuu.sain duraar daatgal toloh hun bhgui bolnodoo

      Хариулах

    • Зочин

      (202.179.27.21) 2017-02-20 12:56
      • 0
      • 1

      ядаргаатай юмаа, ажилчдаа цөөлөхөөс, халахаас өөр яахын татвар төлөөд байх юм бол

      Хариулах

    • зочин

      (202.179.31.11) 2017-02-20 10:30
      • 1
      • 1

      цалингаа нэмэхгүй байж татвараа нэмээд энэ улс орон юу болоод байнадаа. Арай дэндүү юм

      Хариулах