“Севилийн үсчин” эгшиглэнэ

Twitter Print
2017 оны 02-р сар 18-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр /2017.02.18/ дэлхийн алдарт хошин дуурийн нэг болох Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Россинийн "Севилийн үсчин" дуурийг театрын тайзнаа эгшиглүүлэх гэж байна.

Бүх цаг үеийн хошин дуурийн тэргүүнд ордог уг суут бүтээлийг бичих үедээ Ж.Россини дөнгөж 29 настай байсан ба ердөө хорь хоногийн дотор бичсэн ажээ.

Ер нь Ж.Россини гайхмаар хурдтай хөгжмийн зохиолч гэдгээрээ алдартай гэнэ. Тэрээр 19 жилийн хугацаанд нийт 38 дуурь туурвисан ба жилд нэгээс хоёр дуурь бичдэг байжээ.

Түүний “Севилийн үсчин” дуурийн удиртгал хэсэг нь маш сүрлэг, яруу аялгуутай аж.

“Севилийн үсчин” дуурийг анх 1979 онд Монголын тайзнаа тоглож эхэлсэн.

Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий “Севилийн үсчин” хэмээх хошин дуурийн үйл явдал 18 дугаар зууны үед Испанийн Севилья хотод өрнөдөг байна. 

Ж.Россини "Севилийн үсчин" дуурийн гол дүрүүдэд:

  • Үзэсгэлэн төгс, гэнэн бүсгүй Розинад-СТА М.Дариймаа
  • Үнэнч хайрын төлөө бүхнээ зориулсан гүн Альмавивад-СТА Г.Шижирболд нар тоглоно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.