Манай баг 6-р байранд оржээ

Twitter Print
2017 оны 02-р сар 18-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Иран улсын Керманшах хотод энэ оны эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө ХХIХ дэх удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Манай баг гуравдугаар тойрогт Ираны хүчтэй багт 1:7 онооны харьцаагаар дийлдэж хэсгээсээ гуравдугаар байраар гарч зургаадугаар байрын төлөө Оросын багтай өрсөлдөж 1:7 онооны харьцаагаар дийлдэв. Ираны багтай хийсэн барилдаанд Б.Батмагнай, Оросын багтай хийсэн барилдаанд Г.Мандахнаран л ганц ялалт авчээ.

Нэгдүгээр байрын төлөө барилдаанд Ираны баг АНУ-ын багийг 5:3, гуравдугаар байрын төлөө барилдаанд Азербайжаны багийг 7:1, долоодугаар байрын төлөө барилдаанд Гүржийн баг Энэтхэгийн багийг 7:1 онооны харьцаагаар хожжээ. Ираны баг Дэлхийн Цомын төлөө тэмцээнд 8 дахь удаа түрүүлжээ.

                                Монгол, Ираны багуудын барилдааны дүн, 1:7

57 кг   З.Занабазар                - Хасан Самзали  Рахими, 6:7

61 кг   Т.Тулга                       - Масуд  Махмуд Эсмаелпур, 0:4

65 кг   Б.Батмагнай               - Махди Еганех Жафари, 4:3

70 кг   Г.Мандахнаран          - Хамед Хушанг Рашиди, 0:10

74 кг   Б.Анхбаяр                  - Пейман Мортеза Ярахмади, 0:10

86 кг   П.Өнөрбат                 - Хасан Ализам Язданичарати, 2:11

97 кг   Ө.Батзул                     - Амир Мосен Мохаммади, цэвэр ялагдсан

125 кг Н.Золбоо                    - Ядоллах Мохамедхаземи Мохеби, 0:5

Монгол, Оросын багуудын барилдааны дүн, 1:7

57 кг   С.Батболд                   - Зелимхан Абакаров, 0:10

61 кг   Т.Тулга                       - Жамал Отарсултанов, 1:4

65 кг   Б.Батмагнай               - Алан Гогаев, 9:2

70 кг   Г.Мандахнаран          - Магомедхабиб Кадимагомедов, 7:14

74 кг   Б.Анхбаяр                  - Ацамаз Санакоев, 1:12

86 кг   П.Өнөрбат                 - Ахмед Магамаев, 0:10

97 кг   Ө.Батзул                     - Расул Магомедов, 3:11

125 кг Н.Золбоо                    - Владислав Бацаев, 0:6

Нэгдүгээр байр               Ираны улсын баг                                                     

Хоёрдугаар байр             АНУ-ын баг  

Гуравдугаар байр            Азербайжан улсын баг

Дөрөвдүгээр байр           Турк улсын баг

Тавдугаар байр                ОХУ-ын баг

Зургаадугаар байр           Монгол улсын баг

Долоодугаар байр           Гүрж улсын баг

Наймдугаар байр             Энэтхэг улсын баг

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.