2017 оны 02-р сар 17-нд 16:40 цагт

ӨМӨЗО-ны алдарт морин хуурч Чи Булаг - Монгол тулгатны 100 эрхэм

-Чи Булаг: Ар Монголын үсэг нь хөндлөн, хэл нь босоо, Өвөр Монголын бичиг нь босоо, хэл нь хөндлөн болжээ...- 

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор Өвөрмонголын нэрт морин хуурч Чи Булаг уригдан оролцжээ. Чи Булаг бол Хятадын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч, соёлын нэрт зүтгэлтэн. Манай хөрш Хятад улсын Хөгжмийн их сургууль түүний нэрэмжит гэхээр ямар их алдар цуутай хүн болох нь тодорхой. 

Сонирхуулахад, Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн Д.Болд энэхүү нэвтрүүлэгт оролцжээ. Тэр өөрийн өвөө Ардын жүжигчин, төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьяны дүрийг хэрхэн бүтээснийг та бүхэн хүлээн авч үзээрэй. 

Алдарт Чи булагийн түүхэнд мөнхрөх ишлэл: 
- Соёл, цус хоёр минь их гүрэн хэвээрээ байгаа. 
- Армонголчуудын үсэг нь хэвтээ боловч үг нь босоо, өвөрмонголчуудын үсэг нь босоо боловч үг нь хэвтээ.
- Морин хуурыг дэлхийд хийл хөгжим шиг мэддэг болгох нь миний хүсэл.
- Монгол түмнийхээ төлөө үхэх нь миний жаргал.
- Хөөрхий бидний өвөрмонголчууд тэнгэрт гаръя гэхэд шатгүй, газарт орьё гэхэд нүхгүй. Армонголчууд хужаа гэнэ, ах хятадууд Монгол гэнэ.
- 50 жилийн дараа монгол хэлээ мэддэг хүн цөөрөх байх (Өвөрмонголд ажил хэргийн шаардлагаар хятадаар ярьдаг). Гэтэл хэл үгүй бол соёл үгүй...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (103.9.90.228) 2017-02-20 14:24
      • 0
      • 0

      Чи булагийн нэвтрүүлэг өндөр түвшинд бэлтгэсэн сайн нэвтрүүлэг. Харин хөтлөгчдийг анхаарах цаг болжээ гэж бодогдсон. Б.Лхагвасүрэн хэдий алдар цуутай хүн боловч, одоо хөтлөгчөө болих хэрэгтэй. Хувцас хунар гэж хир даг.Хуучин Тэнгэртэй ярилцах үедээ өмссөн хиртэй хувцас нь хэвээр.Эфирийн соёл гэж алга. Асуулт нь хэт цэцэрхсэн, гүн ухааныг нь нөгөө хүн нь ихэнхдээ ойлгохгүй байна. Н.Сувд сайхан жүжигчин боловч, хөтлөгч хийж чадахгүй байна. Мэдлэгийн хүрээ бага, асуулт нь жол. Жанцанноров хамгийн дээр нь. Гэвч хөгширсөн.Өөрийгөө магтсан, ярьсан хүн байна. ТВ эфир бол харахын гоо сайхан бас тэгш байх ёстой газар гэж бодож байна.

      Хариулах