Жанни Инфантино: 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг 2-4 улс хамтран зохион байгуулах боломжтой

Twitter Print
2017 оны 02-р сар 17-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино Катарын Доха хотноо болсон хуралд оролцлоо. Тэрээр энэ үеэр Оросын эрх баригчид 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ямар нэг асуудалгүй зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн ярьжээ. 

ФИФА-ын ерөнхийлөгч Жанни Инфантино хэлэхдээ "2018 онд дэлхийн аваргын тэмцээний үеэр саад бэрхшээл тулгарч, хөгжөөн дэмжигчдийн хооронд эмх замбараагүй байдал үүсэх зэрэгт би огтхон ч санаа зовохгүй байна. Оросын эрх баригчдад би маш их итгэж байгаа. Тэд энэ бүхэнд гол анхаарлаа хандуулж ФИФА, Европын хөлбөмбөгийн холбоотой хамтран, мөн Евро 2016-ийн зохион байгуулагчдаас туршлага судалж, тэмцээнийг аюулгүй, ямар нэг асуудалгүй зохион байгуулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Парист халдлага гарсан ч Европын аваргын үеэр ямар ч асуудал гараагүй.

Оросын засгийн газраас хэрэгжүүлж байгаа бас чухал ажил бол хөгжөөн дэмжигчдийн АЙДИ картын систем. Үүнийг хэрэглэснээр ямар нэг асуудлаас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг.

Би ФИФА-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход 2018, 2022 оны дэлхийн аваргыг зохион байгуулах улс тодорсон байсан. 2026 оны дэлхийн аваргад 48 баг оролцоно. Тэгэхээр 2, 3 эсвэл 4 улс тэмцээнийг хамтран зохион байгуулах боломжтой" гэв. 

Сэтгүүлч Э.Ерөөлт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.