Мөөгөнцөр өвчний тухай цөөн хэдэн үг

Twitter Print
2017 оны 07-р сар 17-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Хүний биед мөөгөнцөр үүсгэдэг олон төрлийн микро мөөг, хөгц байдаг ба энэ талаар бичвэл барагдахгүй бас ач холбогдол бага байх. Гарал үүсэл, төрөл, бас биеийн аль хэсэгт байрлаж байгаагаас нь хамаарч өөр өөрөөр нэрлэдэг. 

Мөөгөнцөр үүсэх гол нөхцөл нь бидний биеийн эсэргүүцэл, дархлаа сул байх. Бас бидний хооллох дэглэм буюу голдуу ямар хүнсээр хүнслэх болсон нь маш том байр суурь эзэлдэг. 

Биеийн эсэргүүцэл болон дархлааны системийн тухай урьд нь бичиж байсныг олж уншвал хэрэг болох мэдээллүүд байгаа шүү. Гол нь бидний ходоодны хүчил багасах буюу чанар нь муудсанаар (ходоодонд байх ёстой РН нь ихсэх, 1-2 оос их болох) хоол хүнстэй хамт орж ирсэн өвчин үүсгэгчид, хөгц зэргийг устгаж задалж дийлэхээ больсон, нөгөөтэйгүүр бас л ходоодны хүчил суларснаас болж цус хүчилжиж эрүүл бус болсноос мөөгөнцөр биед үүсэх таатай суурь нөхцөл болдог.

Нэгэнт биед дээрх нөхцлүүд бий болсон бол анхдагч халдвар нь хоол боловсруулах замаар эсвэл шууд хүрэлцэж халдварлах нь ялгаагүй болно. Бидний олонхийн мэдэхээр голдуу хөл гарын арьс, хумс, эхний бай болдог. Бас цөөнгүй тохиолдолд бүдүүн гэдсэнд хөгцийн колони үүсээд дараа нь хөлийн хумс руу аажим шилжих нь бий.

Тэгэхээр ганц хумсанд халдвар илэрлээ гэдэг нь дотор эрхтэнд аль хэдийн голомт нь үүссэн байх магадлалтай гэсэн үг. Хэрвээ цэвэр бус, сэжигтэй сауна, халуун усны газар, бассейн зэрэгт ороод дараа нь биеийн аль нэг хэсэг, хөлний хурууны салаа зэрэг нь загатнах зэрэг ямар нэг шинж илэрвэл энэ нь ердөө арьсаар халдсан байх магадлалтай учир ганц тэр орчимдоо эмчилгээ хийж болно гэсэн үг.

Бидний олонх нь энэ өвчнийг нэг их аюул багатай, аминаас хол өвчин мэтээр ойлгодог нь эндүүрэл юм. Бага зэрэг өвчлөлтэй байж байгаад түүнийгээ тоохгүй явсаар, ханиад болон өөр хүнд өвчний үед заавал антибиотик эмчилгээ явах хэрэгтэй болоход уг антибиотикоосоо улам хүндэрч ямар ч эмчилгээгүй болж арга мухардаж байсан тохиолдол маш их байдаг. Антибиотик нь өөрөө мөөгнөөс гарган авсан байдаг учраас мөөгөнцөрийг өөрсдөө дангаараа үүсгэж чаддаг. Хамгийн аюултай нь уг мөөгөнцөрт зориулан өгч буй эмийг нь тухайн мөөг нь эргээд өөртөө тэжээл, хүнс болгоод өөрийгөө тэжээгээд чадах хэмжээний хувьсал өөрчлөлтийг хийж чаддаг чадвартай байдаг. Энэ нь олон хүнийг мухардуулдаг.

Одоо нэгэнт энэ өвчнөөр өвчилсөн хүмүүст хэрэг болж магад хэдэн зөвлөгөө хэлье. Эмгүй эмчилгээг сонирхдог хүний хувьд бас нийтэд зориулсан зүйл бичиж байгаа зэргээсээ болоод гагцхүү уншигч таны гарын доорх зүйлсээр боломжит хэмжээнд хор уршиг багатайгаар өөрийгөө анагаах боломжийг л бичидэг шүү. Харин эмтэй холбоотой асуудалд дэлгэрэнгүй хариулах боломжгүйг ойлгож байгаа байх.

Юуны түрүүнд бүх төрлийн чихэр, чихэрлэг амтлаг бүтээгдэхүүнийг хорих хэрэгтэй. Ихэнх төрлийн мөөг нүүрсусаар гол тэжээлээ хийдэгтэй холбоотой. Гурилан бүтээгдэхүүнийг чадах хэмжээнд багасгасан нь дээр. Учир нь гурил нь их хэмжээний нүүрс ус агуулдаг. 

Эхний ээлжинд ходоодны хүчлээ сайжруулахыг хичээсэн нь зөв. Үндсэндээ мөөгөнцөрийг дарах байгалийн эм бол сармис байдаг. Сонгино бас сайн боловч сармисаа гүйцэхгүй. Сармисыг хүссэн хэлбэрээр хэрэглэж болно. Гэхдээ ганцхан түүхий байхдаа л идэвхит бодисууд нь байдаг. Чанаж болгох л юм бол алга болноо. Өглөө оройдоо нэг хумс идээд байж болно. Идэх үед агуулагдах герман хэмээх бодисын үйлчлэлээр тэсэхийн аргагүй халуу дүүгдэг. Гэвч тэвчиж болдог. 

Бас манай спиртийн үйлдвэрт сармисны спиртэн дарлага буюу хандмал зардаг болсон байсан. Түүнээс дуслаар ууж болно. Хавар эртийн халиар гарах үед түүж аваад нар тусахгүй, агаар сайтай орчинд харлуулахгүйгээр хатааж аваад түүнийгээ жилийн туршид хоолондоо хийж идэж болно. Гэхдээ хоолоо чанаж болгосны дараа дээр нь нэмж хийнэ. Эсвэл талхан дээр цацаад идэж болно. 

Дараагийн нэг арга бол алимны цуу юм. Apple cider vinegar гэдгээр нь олон хүн мэдэх байх. Дотуур ууж хэрэглэж болно. Уухдаа тал стакан усанд 1-2 цайны халбага алимны цуу хийж хутгаад өглөө өлөн элгэн дээрээ ууна. Шаардлагатай гэж үзвэл хоол бүрийн өмнө, 30 минутын өмнө ууж болно. 10-14 хоног уугаад завсарлах хэрэгтэй. Энэ нь ходоодны хүчлийг сайжруулахаас гадна элдэв өвчин үүсгэгч, хөгц мөөгөнцөр зэргийг устгах чадвартай. Болгоомжлох зүйл бол ходоодонд шарх, улайлт зэрэг асуудалтай бол болгоомжтой байх хэрэгтэй. 

Бас алимны цууг хөлийн хумс зэрэгт түрхэж шавшиж болдог. Хумс үнэхээр их гэмтсэн бол алимны цуу шингээсэн хөвөн тавьж боогоод хонуулж болно. Гэвч энэ нь маш тэвчээр шаардсан ажил. Европын орнуудад ердийн цагаан цуу ердөө 10 хувьтай байдаг. Харин орос цагаан цуу 70 хувь байдаг ба үүнийг андуурч хэрэглэж болохгүй. Харин 10 хувьтай цагаан цуугаар хөлдөө түрхлэг хийж болдог ч алимны цуутай адил ууж болохгүй.

Ердийн хүнсний содоор угаалга шавшлага хий. Содатой устай ваннанд орж болно. Ерөнхийдөө бүдүүн гэдсээ цэвэрлэхтэй хамтатгаж өмнө нь эсвэл дараа нь дээрх аргуудыг хэрэглэвэл үр дүн сайн байх учиртай. Мартсанаас монголд ургадаг зэрлэг сармис их сайн шүү. 

Нэмж хэлэхэд Италийн зоригт эмч Tullio Simoncini хавдар өвчин нь ердөө л биед үүссэн мөөг юм гэж үзээд хүнсний содоор эдгээж чаддаг байсан тухай санахад илүүдэхгүй юм.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.