Баталгаажсан жинхэнэ органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ

Twitter Print
2017 оны 02-р сар 17-нд 07:37 цагт
Мэдээний зураг,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон нийслэлийн Hүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Органик хүнсний тухай хуулийг” дагалдан гарах журам, аргачлалын төслийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгийн хүрээнд органик газар тариалангийн, мал аж ахуйн, органик хүнсийг боловсруулахад баримлах зарчим зэрэг найман журмыг хэлэлцэх юм.

Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих эрхзүйн таатай орчин бүрдүүлснээр үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа органик зарчимд нийцүүлэн сайжруулж болох юм. Мөн орон нутгийн болон экспортын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх, орлогоо нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх зэрэг олон боломж нээгдэнэ. Түүнчлэн хэрэглэгчид баталгаажсан жинхэнэ органик хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж ч бүрдэх юм.

НХХААГ-ын хэлтсийн дарга А.Цэцгээ “Нийслэлийн Засаг дарга 2016-2020 онд органик газар тариалан, мал аж ахуй, органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлийг дэмжих талаар нэлээд олон том зорилтуудыг тавин ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас энэ онд Органик хүнсний тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулж органик хүнсний тухай журам, түүнтэй уялдуулсан хэлэлцүүлгийг явуулж байна” хэмээлээ.

АНУ-д органик хүнсний үйлдвэр жил дундажаар 10 хувиар өсч байгаа юм. Мөн хэрэглэгчид жилд 43 тэрбум долларыг органик хүнс худалдан авахад зарцуулж байгаа аж. Органик үйлдвэрлэлд шилжсэн өрхүүдийн ядруулын индекс 1.35 хувиар буурсан үзүүлэлт байна. Тиймээс манай улс органик үйлдвэрлэлд шилжих нь эдийн засгийн хямралыг даван туулахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.