Эрхүү муж монгол оюутны тоог нэмлээ

Twitter Print
2017 оны 02-р сар 16-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левчен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн  “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ. 

Амбан захирагч Сергей Георгиевич Левчен Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, дээрх хоёр чиглэлээр хамтрах санал ирвэл дэмжих болно гэлээ.

Эрхүү мужийн бизнесийн төлөөлөл 25 бизнесмен Амбан захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Тэднийг Монголын бизнесмэнүүдтэй холбох, Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийн Улаанбаатарт байгуулж байгаа болон Эрхүүд, түүн дотроо тус мужийн Зам, харилцааны сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж буйгаа Амбан захирагч Сергей Георгиевич Левчен дурдлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголын ард түмэн Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж үздэг, тийм учраас Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагаар дамжаад ОХУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ жил Монгол, Оросын бизнесменүүд оролцсон “Экспо” болно, тус арга хэмжээнд аль болох олон хөрөнгө оруулагч, бизнесмен ирүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлов.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.