Дэлхийн хамгийн найдвартай гэгддэг Nokia 3310 утас дахин үйлдвэрлэгдэнэ

2017 оны 03-р сар 02-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Түүхэнд хамгийн бат бөх, хамгийн хямд бөгөөд хамгийн олон тоогоор дэлхий нийтэд хэрэглэгддэг Nokia 3310 загварын гар утас дахин үйлдвэрлэгдэж эхлэх нь.

2000 онд анх зах зээлд гарч, олон үзүүлэлтээрээ орчин үеийн гар утасны анхдагч болсон энэ утас 17 жилийн дараа дахин үйлдвэрлэгдэхдээ цэнэгээ олон хоног барих чадвар, хагарч гэмтэхгүй бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдээрээ ямар ч утсыг хол хаян гайхуулсаар гарч ирэх аж.

Ийнхүү ирэх долоо хоногт Испанийн Барселона хотод болох Mobile World Congress арга хэмжээний үеэр Nokia 3310 загварыг дахин танилцуулах гэнэ.

Nokia 3310 нь 59 еврогоор зарагдана. Үүнээс гадна Nokia нь Android 7.0 үйлдлийн системтэй Nokia 3, 5, 6 гэсэн загваруудаа 150-250 еврогийн үнээр гаргах гэнэ.

Гар утасны зах зээд дээр Nokia оршин тогтнох, өөрийн гэсэн орон зайгаа хамгаалж үлдэх гэж хичээсэн ч эцэст нь Microsoft компанид зарагдсан билээ. Гэсэн ч хуучин гар утаснуудынхаа загваруудыг дахин шинэчлэн гаргах замаар зарим нэг амжилт олсон юм. Жишээ нь 29 долларын үнэтэй Nokia 215 утас нь 29 хоног хүртэл цэнэгээ барих чадвараараа гайхагджээ. 

Том товчлуур бүхий хэрэглэхэд хялбар, байнга цэнэглэх шаардлагагүй, ямар ч нөхцөлд амархан эвдэрдэггүй энэ утасны үнэнч хэрэглэгчид дэлхийн хаана ч байдаг гэнэ. 

Эх сурвалж: The Independent

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.