Төгрөгийн ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой

Twitter Print
2017 оны 02-р сар 15-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо.  

Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.

Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байв. 

Харин ТҮЦ машинаас ханшийн лавлагааг авах боломжтой болсноор иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц хялбарчлагдаж, түргэн шуурхай боллоо.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.