E витамины ач тус

Twitter Print
2021 оны 05-р сар 09-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

E витамины ач тус

Витамин Е нь антиоксидант (хөгшрөлтийн эсрэг) нэгдэл юм.Эдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах,өөхний солилцоог тохируулах,хорт хавдар,зүрх судасны өвчлөлөөс хамгаалах үйлдэл үзүүлдэг.

Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах,цусны бүлэгнэлт, хялгасан судасны бэхжилтэд эерэг нөлөө үзүүлдэг.

Мөн эсийн мембраныг чөлөөт радикалаас хамгаалдаг антиоксидант юм.

Бэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох, судас өргөсгөх, судасны ханыг бэхжүүлэх, булчингийн агшилтыг нэмэгдүүлдэг байна.

Эх үүсвэр:

Төрөл бүрийн хүнсний ногоо, банана, чацаргана, манго, загасны тос, самар зэрэгт агуулагдана.

Витамин Е арьсанд дараах нөлөөтэй:

Байгалийн чийгшүүлэгч - Лосьоноос ялгаагүй ижилхэн үр дүнтэй. Нөсөө толбо, батганы сорви, батга түргэн хугацаанд арилж, арьсыг чийгшүүлнэ.

Хөгшрөлтөөс сэргийлнэ - Е витамин нь антиоксидантаар баялаг учир уруулын хэсгийн үрчлээ болон өнгөц үрчлээг арилгаж хөгшрөлтийг удаашруулна.

Нөсөө толбо, сорвийг арилгана - Арьсыг нөхөн төлжүүлдэг учир удсан сорвийг хүртэл хурдан хугацаанд бүдгэрүүлж шинэхэн сорвийг арилгана.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.