Ким Жон Уны ахыг зүүгээр хордуулан хөнөөжээ

Twitter Print
2017 оны 02-р сар 15-нд 07:33 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам Малайзийн нисэх онгоцны буудалд байхдаа хортой зүүнд хордон амиа алдсан талаар BBC агентлаг мэдээлжээ. 

Ёнхап болон Ройтерс агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжид тулгуурлан дээрх мэдээллийг үнэн хэмээн батлаад байгаа бөгөөд түүнийг үл таних хоёр эмэгтэй хордуулан, хэргийн газрыг орхин явсан гэжээ. Ким Жон Ун нисэх буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан, цогцосыг таниулах ажиллагаа явагдаж байна хэмээн Малайзийн хуулийн байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна. 

Ким Жон Нам нь Ким Ким Жон Ирийн том хүү бөгөөд Ким Жон Унтай эцэг нэгт ахан дүүс юм. Түүний эх нь Умард Солонгосын алдартай жүжигчин Сон Хе Рим юм. Ким Жон Нам сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн, Макаод амьдарч байсан ба Хойд Солонгосын удирдагчийг өв залгамжлах хамгийн их магадлалтай хүнээр тооцогдож байсан ажээ. Өнгөрсөн жилүүдэд түүний аминд хүрэх гэсэн хэд хэдэн оролдлогууд гарч байсан юм.

Ким Чен Уны ах Малайзад амиа алдлаа

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • cat

      (202.180.216.90) 2017-02-15 12:25
      • 0
      • 0

      muu buduuun erh medliin tuluu tsus negt ahiigaa hurtel hunuuchihluu duu. lalriiig zahialaad ertuntsuus huuh heregtei

      Хариулах