Амьдрах орчны стресс гэж юу вэ

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Амьдрах орчны стресс гэж юу вэ? Түүнээс яаж хамгаалах вэ?

· Стресс, бухимдал ихтэй хүмүүс

· Гаднын дуу чимээ (автомашины чимээ, барилгын засвар, барилга барих дуу чимээ)

· Чичиргээ (богино болон урт долгионы). Жишээ нь: Автомашины түгжрэлд зогсч байгаа жолооч хүн өдөрт нь шууд мэдрэгдэхгүй боловч их хэмжээний чичиргээ сөргөөр нөлөөлж байдаг

· Таагүй үнэр (хиншүү хярвас). Хоол хийх үеийн хиншүү хярвас хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан.

· Гадаад орчны бохирдол (утаа, тортог, тоос, агаарын бохирдол, хар тугалгын агууламжтай

· Будгаар будсан эд зүйлс, хэт их хуванцар эд материал

· Эргономик шаардлага хангахгүй давчуу, харанхуй өрөө тасалгаа, барилга байгууламж, тавилга

Стрессийг удирдах нь

-Стресс үүсч болох нөхцөл байдлуудыг тодорхойлж зайлсхийх

-Стресстэй уедээ үзүүлэх хариу үйлдлээ мэдэх

-Стресстэй үедээ үзүүлэх биеийн хариу үйлдлүүдийг даван туулах тулд тайвшрах техник хэрэглэх

-Стресст хүргэдэг нөхцөл байдалд тохируулан тайвшрах техникийг хэрэглэх

-Стрессээ удирдах техникийг хэрэглэж чадсандаа өөрийгөө урамшуул

Хуримтлагдсан стрессээс хэрхэн салах вэ?

-Өөртөө анхаарал тавь

-Өөрийнхөө хувийн боломжийг бурэн дүүрэн ашигла

-Нийгмийн харилцаа холбоогоо өргөжүүлэх

-Чөлөөт цагаа зөв зохицуулах

-Өөрийнхөө тухай мэд

-Өөрийн стресст өгөх хариу урвалын хүчийг мэд

-Эргэлзэх, айх, тааламжгүй зүйл байвал хэн нэгнийг олж хамтрах

-Өөрийхөө хэрэгцээг илэрхийлж гаргах

-Нэг нэгнийгээ дэмжих

-Өөрийнхөө хамт олныг хамгаалах, тэдний үгийг сонс

-Зөрчилдөх хийгээд түүнийг эргэн санахаас зайлсхийх

-Ямар нэгэн тааламжгүй үйл явдал бий болсон үед ярилцаж сэтгэлээ нээ.

Зарим зөвлөгөө

• Боломж байвал хэвийн хэмжээний ажлын цаг барихыг хичээ.

• Амралтын өдруудэд ажиллахаас зайлсхий.

• Тогтмол цагаар зөв хооллох, архи уухаас сэргийлэх

• Өөрийн биеийн эрүүл мэндэд анхаар

• Дуртай зүйлээ хий

Богино хугацааны стресс тайлах арга:

Арга техникүүд

Анхаарлаа өөр зүйлд хандуулах: Түр хугацаагаар сэтгэл санааг тавгүйтүүлсэн зүйлээсээ анхаарлаа холдуулж өөр зүйлд шилжүүлэх.

Зайлсхийх: Нэлээд удаан хугацааны туршид ямар нэгэн асуудлыг зохицуулахаас зайлсхийх эсвэл зохицуулахыг хойшлуулах зорилгоор өөр нэг зүйлийг хийх. Зайлсхийж байгаа явдлыг "анхаарлаа өөр зүйлд хандуулахын нэлээд туйлширсан" хэлбэр гэж хэлж болно.

Зугтан зайлах: Ямар нэгэн асуудлыг зохицуулах шаардлагаас бүрэн зайлсхийх боломж олгосон алхмуудыг хийх, зугтан зайлсхийх явдлыг "зайлсхийх аргын нэгэн туйлширсан хэлбэр" гэж үзэж болно.

Бясалгал: Хүний оюун ухааныг түүний амьсгал, үйлдэл юмуу тодорхой нэгэн бодол дээр төвлөрүүлснээр хүний биеийг гүн тайвшралд хүргэдэг арга.

Өөрөө өөртэйгээ эерэг уур амьсгалтай яриа өрнүүлэх: Өөрийгөө дэмжсэн урамшуулсан уур амьсгалтай яриаг өөрөө өөртэйгээ зорилготойгоор өрнүүлэх явдал дээр тулгуурласан арга.

Төсөөлөн бодох: Нүдээ анин чимээгүй сууж, өөрийн бодолдоо маш тайван бөгеөд амрах нөлөөтэй дүр зургийг харах хэлбэр дээр тулгуурласан арга.

Хоргүй

Хортой

Инээж хөхрөх

Архи уух

Явган явах

Мансууруулах бодис хэрэглэх

гадагшаа гарч зугаацах

Тамхи татах

Хөгжим сонсох

 

ТҮ -үзэх

 

Бясалгал хийх

 

Унтах

...

Ном унших

 

Бичих

 

Биеийн тамирын дасгал хийх

 

Зураг зурах

 

Найз нөхөдтэйгөө ярих

 

хамаатан саднуудтайгаа ярих

 

Нийслэлийн эрүүл мэндийн Үндэсний төв 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.