Дуучин Бейонсегийн үзүүлбэр олныг алмайруулав

Twitter Print
2017 оны 02-р сар 13-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хөгжмийн наадмуудын хамгийн том болох Грэммигийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо эхэллээ. 59 дэх удаагийн  Грэммигийн шагнал гардуулах ёслолыг дуучин Адель нээж, дууллаа. 

Түүнчлэн Жон Леженд, Бруно Марс, Леди Гага, Кэти Перри, Деми Ловато, Алиша Киз, “The Weeknd”, Кит Урбан болон Кэрри Андервуд зэрэг алдатнууд “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын тайзнаа уран бүтээлээ толилуулах юм байна. 

Энэ жилийн наадамд хамгийн олон төрөлд дуучин Бейонсе нэр дэвшээд байгаа билээ. Тэрээр "Lemonade" хитээрээ хамгийн их буюу есөн номинацид нэр дэвшиж, хоёр төрөлд шагнал аваад байна.

Бейонсегийн хувьд өнөөдөр тайзнаа жинхэнэ гол дүр болон гялалзаж байна. Учир нь түүний үзүүлсэн гайхалтай үзүүлбэрийн талаар олон мянган хүн цахим сүлжээнд жиргэж байна. Хөл хүнд Бейонсег түүний ээж нь дуудан урьж тайзан дээр гарган, охин Блү Айви нь ч мөн байсан нь ээж охины гурван үеийг харуулсан юм. Түүний үзүүлбэр бүхэлдээ эмэгтэй хүн, эх хүнийг илтгэж байлаа. Үзүүлбэрийн дунд хэсэгт Бейонсе сандал дээр суун хойш болдог хэсэг нь хөл хүнд бүсгүйн хувьд хамгийн эрсдэлтэй, аюултай, басхүү алмайруулсан хэсэг байв.

Энэ оны Грэммийн шагналд 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд гарсан нийт 21 мянган бүтээл нэр дэвшсэн байна. Нийт 84 номинацийн санал хураалтад 13 мянга орчим хүн оролцжээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.