Хөргөгчний кибар цэвэрлэгээ гэж юу вэ

Twitter Print
2017 оны 08-р сар 13-нд 08:41 цагт
Мэдээний зураг,

Хөргөгчний кибар цэвэрлэгээ гэж юу вэ? Кибар цэвэрлэгээ гэдэг нь хөргөгчний дотор болон гадна талын бүрэн цэвэрлэгээг хэлдэг. Бид хөргөгчөө тэр бүр олон давтамжтай цэвэрлэдэггүй. Үүнээс болж хөргөгч хүнсийг шинээр нь хадгалах чадвар муудаж, хөргөгчид үнэр үүсдэг. Энэхүү үнэр нь бусад хүнсний зүйлсэд шингэсэн байх тохиолдол ч багагүй гардаг биздээ. Иймээс бид танд хөргөгчний кибар цэвэрлэгээ хийх заавар, зөвлөгөөг хүргэж байна. Хөргөгчиндөө тогтмол их цэвэрлэгээ хийх нь таны хүнсийг илүү удаан, шинээр нь хадгалж таны болон гэр бүлийнхэнд тань эрүүл чанараа алдаагүй хүнс хэрэглэх нөхцөл бүрдэх болно.  

Хөргөгчөө хэрхэн цэвэрлэх вэ?

1. Дотор талын цэвэрлэгээ

Эхлээд хөргөгчин доторх бүх хүнсний зүйлсийг гаргаарай.

хөргөгч цэвэрлэх

Хугацаа нь дууссан, хуучирсан, үлдэгдэл бүх зүйлсийг гаргаж хаях хэрэгтэй. Худалдан авч ашигласнаар хойш 1 сар, 3 сар, 1 жилийн дотор хэрэглэх заалттай мартчихсан зүйлс гарч ирэх болно. Тэдгээр зүйлс бараг шинээрээ шахуу, хөргөгчид хадгалагдаж байсан ч гэсэн та нэгэнт лацыг авч хэрэглэсэн тохиолдолд хүчинтэй хугацаа дууссан л бол хаях хэрэгтэй. Өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулах хэрэггүй.

хөргөгч цэвэрлэх

 

 

Хөргөгчнийхөө тавиурыг арчихын оронд тавиур тус бүрээр нь салган авч тавина. Хэсэг хугацаанд тасалгааны температурт байлгасны дараа хүйтэн бүлээн усаар эхэлж угаана. Учир нь шилэн тавцан температурын огцом өөрчлөлтөд хагарч цуурах магадлалтай тул шууд халуун усаар угааж болохгүй гэдгийг санаарай.

хөргөгч цэвэрлэх

Бүх тавиуруудыг гаргаж цэвэрлэсний дараа хөргөгчний үлдсэн доторх их биеийг цэвэрлээрэй. Хэрвээ та аяга таваг угаагч гэх мэт химийн бодис хэрэглэхийг хүсэхгүй байгаа бол өөрийн гар доорх материалаар цэвэрлэгч, үнэр дарагч бодисыг хийж болно шүү. Танд 2 төрлийн цэвэрлэгээний бодис санал болгож байна.

  • 2 хоолны халбага сод, 4 аяга халуун ус
  • 100 мл алимны цуун дээр 300 мл халуун ус

хөргөгч цэвэрлэгээ

Арилах дургүй толбыг шүдний ооны тусламжтайгаар шийдэж болно шүү. Эдгээр уусмал нь маш сайн цэвэрлэхээс гадна хөргөгчид шингэсэн үнэрийг арилгахад тань туслах болно. Хөргөгчийн бүх тавиур, хана, хаалга, хаалганы жийргэвч резин гээд бүгдийг сайн арчиж цэвэрлэхээ мартуузай.

Ингээд хөргөгчний маань дотор тал цэвэрхэн боллоо. Одоо угааж цэвэрлэсэн, хуурай тавиуруудаа байрлуулан, гаргаж тавьсан хүнсний зүйлсээ хийгээрэй. Хийхээсээ өмнө дуусах хугацааг дахин нягталж үзэхээ бүү мартаарай.

2. Гадна талын цэвэрлэгээ

Хөргөгчний дээд доод тал, нүүрэн хэсэг, ар хэсгүүдийг та өөрийн бэлтгэсэн уусмалаараа цэвэрлэж болно шүү.

Хөргөгчний хөргүүрийн хэсэг ихэвчлэн ар хэсэгтээ ороомог хэлбэрээр байрласан байдаг. Үүнийг цэвэрлэхийн өмнө та хөргөгчөө цахилгаанаас салган аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй. Хөдөлгүүр болон хөргүүрт гэмтэл учруулахгүйн тулд хуурай цэвэрлэгээ хийх нь илүү тохиромжтой.

хөргөгч гадна талын цэвэрлэгээ

хөргөгч гадна талын цэвэрлэгээ

3. Нэмэлт зөвлөгөө

Хөргөгчийн кибар цэвэрлэгээг улиралд дор хаяж нэг удаа хийх нь таны болон танай гэр бүл эрүүл, шинэ хүнс хэрэглэхэд танд туслах болно.

хөргөгч цэвэрлэх зөвөлгөө

-Хурдан мууддаг хүнсийг хөргөгчдөө хийхээсээ өмнө хүнсний уут эсвэл зориулалтын хүнс хадгалах саванд хийж хэвших.

-Хүнсний содын хайрцгийг хөргөгчид онгорхой хийгээрэй. Энэ нь хөргөгчийн үнэрийн мөн өөртөө шингээх чадвартай. Хүнсэндээ хэрэглэх тохиолдолд 30 хоногийг дотор хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ аль хэдийн өнгөрчихсөн бол хөргөгчийн үнэр дарах зориулалтаар 60-аас 90 хоног хүртэл байлгаж болно.

-Мөн чанадаг кофены үр хөргөгчний үнэрийг маш сайн дардаг.

-Хүнсний бор уут мөн үнэрийг өөртөө шингээх маш сайн чадвартай. Та туршаад үзээрэй.

Б.Даваахүү, www.next.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.