Дональд Трамп, Шинзо Абе нарын 19 секунд үргэлжилсэн гар барилт

2017 оны 02-р сар 13-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гаригт /2017.02.10/ АНУ дахь айлчлалаа эхлүүлсэн Японы ерөнхий сайдыг тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп найрсаг дотноор хүлээн авчээ.

Абегийн хөлөглөсөн хар лимузин Цагаан ордны Баруун жигүүрийн гол хаалганы өмнө зогсож, Трамп түүнийг найрсгаар тэврэн авч, улмаар хоёул дотогш оров. Хоёр улсын тэргүүн зураг авахуулах үеэр Японы сэтгүүлч тэднийг гар барихыг хүссэн байна. Гэтэл Трамп Абегийн гарыг өөртөө татан ойртуулж, хэд хэдэн удаа зөөлөн цохиж, гарыг нь тавилгүй 19 секунд үргэлжилжээ. 

Хэвлэл, мэдээллийн төлөөлөл танхимаас гарах зуур Трамп “хүчтэй гар юм” хэмээн Абед хэлсэн гэнэ.

Ердийн бус энэ гар барилт твиттерт газар авч, сошиал хэрэглэгчид Трампын энэ үйлдлийг элдэв янзаар тайлбарлаж байна. Трампын зориудаар хийсэн тактик ч гэж зарим нь сэтгэгдлээ илэрхийлжээ.

Түүнээс гадна Абе Цагаан ордонд айлчлалын талаар хэвлэлийн бага хурал хийх үед Трамп эхний хэсэгт чихэвч зүүгээгүй байсан гэнэ. Абе төрөлх япон дээр мэдээлэл хийсэн бөгөөд Трамп чихэвч зүүгээгүй, түүний ярианы орчуулгыг огт сонсоогүй хэрнээ инээмсэглэн, толгой дохиж байжээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (66.181.178.170) 2017-02-18 06:46
      • 0
      • 0

      Жаахан зөнөг залгаад байгаа юм болов уу энэ Трамп, заримдаа юу хийж байгаагаа сайн ойлгодоггүй байх, сонин сонин юм болж л байна даа, одоо яая гэхэв

      Хариулах