Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2017 оны 02-р сар 13-нд 07:41 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр хамтрагч нартайгаа харьцах харьцаанд зөрчилдөөнт байдал үүсэх авч энэ нь танд ашигтайгаар шийдэгдэнэ. Тэдэнтэй хэцүү байсан ч бүү марга. Болгоомжгүй хэлсэн үг муу үр дагаварт хүргэж болно. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, та өөдрөг сэтгэлээр орчин тойрныхонтойгоо харилцана. Долоо хоногийн дундуур хүндрэлтэй асуудалд голлон төвлөрөлгүй хийх ёстой өөр ажлаа ч явуул. Үйл явдлыг хэт түргэсгэх, эрсдэлтэй алхам хийх гэсний хэрэггүй. Түншүүдийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулах тухай гэрээ хэлэлцээрүүд бүтэмжтэй болно. Долоо хоногийн сүүлээр гэр бүлтэй хонинуудад зохицуулах асуудлууд ундарна. Гэр бүлдээ сайн анхаар.

Үхэр

Долоо хоногийн эхээр ихэнх үхрийнхэн бусдын дэмжлэг, сэтгэлийн дулаан үгс, дотно хандлагаар дутна. Үүнд яаран гомдоллож, түрэмгий ааш гаргах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө сайтар хяна. Өөрийн дотоод ертөнцөд дүгнэлт хий. Харилцаа холбооны мэргэжлийн хүмүүсийн хувьд гадаад харилцаа холбоо амжилттай байна. Хувийн амьдралд ахиц гарна. Таныг үл тоосон ч та уйгүй  зан чанарынхаа ачаар хайр дурлалын хувьд ялалт байгуулж чадна. Үүнд тодорхой мөнгөн зарлага ч гарах бололтой. Бэлэн бай. Таны ажлын хувьд байнгын орлоготой байлгах боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр та хийсвэр байдалтай байх тул гэр бүлийн асуудлаас зайлсхийсэн зан ааш гаргаж, энэ нь таны гэр бүлийнхэнд хүнд байх болно. Тиймээс хэрүүл маргаан гарвал бусдаас бурууг бүү хай. Хувийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цаг гарга. Тэгвэл хувь заяа танд тусална. Эрүүл мэндээ анхаар. Салхинд гарч, дуртай спорт тоглоомоороо хичээллэ.

Ихэр

Долоо хоногийн эхээр бүх зүйл, бүх санхүүгийн хүндрэл дан ганц танаас хамаарахгүй ч өөрийн чадал, бололцоогоор анхаарал, тооцоотой бай. Тусламж хэрэгтэй хүмүүст хүндрэлтэй асуудлуудад нь мэддэг чаддаг зүйлээрээ туслахыг хичээ. Долоо хоногийн дундуур гэнэтийн шийдвэр гаргах чухал мөчүүд тулгарна. Сэтгэлзүйн таамаглашгүй хувирлуудтай нүүр тулна. Та өөр хамтрагчтай эсвэл өөр шинэ хүн ажилд аваад ажлаад үзээрэй. Өөрийгөө төлөөлөн найдвартай туршлагатай хүнийг хэлцэлд оруулсан ч буруудахгүй. Долоо хоногийн сүүлээр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж мөнгөө хэрхэн зөв зарцуулахыг зааж сурга. Үзвэр, аялалд хамт яв. Төрөлх гэрийн тань эрчим хүч таныг гай зовлонгоос хамгаалж, бие махбодийг төдийгүй оюун санааны хүч чадлыг сэргээнэ.

Мэлхий

Долоо хоногийн эхээр удаан хүлээсэн ажлын хариу гарна. Гэвч энэ нь зөвхөн эхлэл, цаашид боловсролдоо сайн анхаар. Амжилтандаа бүү эргэлз. Буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай. Хов живэнд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Та өөртөө ямар ч хамаагүй зүйлд бүү хутгалд. Санхүүгийн тулгамдсан асуудал шийдэгдэж, жаахан амьсгаа авна. Эрч хүч, уран бүтээлч, эсрэг хүйсээ хүсэх сексийн мэдрэмж нэмэгдэнэ. Зам дээр таарах учрал зуурдынх биш байна. Сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруул. Хайртыгаа зөвөөр ойлгож, хамтдаа ертөнц дээрх хамгийн аз жаргалтай гэр бүл болох зорилгоо хэн хэндээ итгүүл. Санамсаргүй осол бэртэл эсвэл өвчин тусахаас сэргийл. Сэтгэлзүй тогтворгүй байвал эрүүл мэнд муудах шалтгаан болно. Нойргүйдлээс эсвэл хэт сулбагар байдлаас сэргийлж сайтар амар.

Арслан

Долоо хоногийн эхээр танаас сайхан энерги цацрах болно. Ажил хэргээ та бусдаас хараат бус бие даан гүйцэтгэнэ. Эргэн тойрны илүү дутуу асуудлаар та анхаарлаа сарниулах хэрэггүй. Долоо хоногийн дундуур хүндрэлийг даван туулахын тулд өөрт байгаа бүхий л арга хэрэгсэл, нөлөө бүхий танилуудаа ашигла. Удирдлагууд болон ажлынхантайгаа харьцах харьцаагаа хянах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр хийж байгаа ажлынхаа дүрэм журмыг дагахгүй бол хов зөөдөг хүмүүстэй хэт зөрчилдвөл ажлын шаардлага хангахгүй шалтгаанаар ажлаасаа халагдаж болзошгүй. Хөтөлбөр зохиож амьдралаа дээрээс хар. Хэт ядрахгүйн тулд толгойгоо сайхан амраа. Гэрийнхээ ажлыг зохицуул.

Охин

Долоо хоногийн эхээр орчин тойрны хүмүүстэйгээ үл ойлголцох байдалд хүрч болзошгүй тул хэт санаашралд бүү авт. Амьсгалын замын харшлын шинжтэй өвчин хүндэрч болзошгүй. Хэрэглэдэг эм тангаа соль. Дотоод сэтгэлээ тогтворжуулж, зөн совиндоо итгэж зөвхөн урагшаа тэмүүл. Санхүүгийн алдагдал, томоохон зардал гарах эрсдлээс зайлсхий. Харин долоо хоногийн дундуур та мөнгө, санхүүгийн тал дээр азтай ашигтай байх бололтой. Энэ амралтын өдрүүдийн хөл үймээн таны хийхээр төлөвлөсөн ажлыг үгүй хийнэ. Та үүнд бухимдах хэрэггүй. Эргэн тойрныхонтойгоо бага шиг муудалцахыг хичээ. Од гарагсын тохиол таныг налгар сулбагар байлгах тул гэрийн бүх ажлууд руу шууд орохыг бүү бод. Хайртай хүнтэйгээ харьцахдаа өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй. Найзуудтайгаа уулзахаар гадагш гарах нь зөрчилдөөнд хүргэж болзошгүй байна. Хайртай хүн чинь тантай хамт байхыг хүснэ. Хүүхдүүдийнхээ хүмүүжлийг биечлэн анхаар. Тэд муу зүйлд уруу татагдаж байна.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр бизнесийн болон хуулийн хүрээний ажилд амжилт олж, бага гэхгүй амжилтаа атга атгаар ахиулан лавшруул. Хоосон, нэрэлхүү зан хэрэггүй. Таны хойшдын амьдрал, хувь заяанд нөлөөлөх эрхэм хүнтэй уулзах эсвэл танилцах болно. Долоо хоногийн дундуур тодорхойгүй нөхцөл байдалд санхүүгийн зардал гаргах хэрэггүй. Хэлэлцээрт та эвийг эрхэмлэгч гэхдээ зарчимдаа үнэнч байгаарай. Өөрөөс чинь болж бүх таагүй зүйлийн үндэс тавигдана эсвэл аль хэдийн тавигдсан байна. Гэвч та өнөөдөртөө үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Хэт их нягт нямбай байдал, нарийн гүйцэтгэл шаардсан ажил хийж болохгүй байна. Долоо хоногийн сүүлээр олон хүнтэй уулзаж, хувийн амьдралд нааштай өөрчлөлт гарна. Биеэ сайн барьж, сайн үйл хийх, сайхан үг хэлэх нь бусадтай ойлголцоход тусална. Бие өвдөж, бэртэж магадгүй. Өөртөө анхаарал тавь, хоол ундаа тохируул.

Хилэнц

Долоо хоногийн эхээр таны оюун санааг шинэ төлөвлөгөө, сонирхолтой санаанууд эзэмдсэн байна. Таны удирдан зохион байгуулах авьяас чадвараа улс төрд ашигла. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Долоо хоногийн дундуур уураа дотроо барьж, бусдад тайван харагд. Хэтэрхий захирангуй зан бүү гарга. Албан тушаал ахихад тань туслах хүмүүстэй харьцаагаа баталгаажуул. Эд материалын байдал тогтворгүй, хэтийн төлөв тодорхойгүй хилэнцийнхэн нилээд бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэнд үнэхээр тааруу байвал юуны өмнө эмнэлгийн бүрэн шинжилгээнд ор. Бөөр, зүрхэндээ анхаарал сайн тавь. Эрүүл, эко хоолоор өөрийгөө эмчилж сувил.

Нум

Соёл урлаг, спортын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийн ба бусдын хүчин чармайлтыг дайчлах, оролцоо идэвхээ дээшлүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Бодит байдлыг удирдах, хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гарц олох шаардлагатай тулгарч магадгүй. Од эрхэс хамаагүй хүнтэй илэн далангүй харьцах нь хор хөнөөлтэй болохыг сануулж байна. Долоо хоногийн сүүлээр олон хүмүүст чухал ажил хэрэгт оролцох эсвэл хязгааргүй эрх мэдэл, хөдлөшгүй нэр хүндтэй болох боломж гарна. Таны зорилго бол хүмүүсийн жинхэнэ урам зоригийг өдөөж өгөх явдал юм. Хайрттайгаа туйлын дотно энхрий харьцаатай байна. Олон нумынхан амрахаар яарах боловч ажил хэрэг улам бүр оволзсоор байх болно. Бүхнийг амжуулахын төлөө зүтгэвч ямар ч гэсэн амрах хэрэгтэй. Бага залуу насны найз нөхдөө гэртээ урь. Магадгүй тэд амралтын жинхэнэ амтыг мэдрүүлж чадах байх.

Матар

Долоо хоногийн эхээр амьдрал төгс биш юм даа гэдгийг олон матрынхан ойлгон сэтгэлээр унана. Гутранги сэтгэлд автахгүй  байхыг хичээ. Хууль сахиулах байгууллагатай таарамжгүй байдалд харьцах магадлалтай. Бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах буюу зарим нь хуурамч байж магадгүй. Ажлынхаа арга барилыг өөрчлөх, шинэ ажилд орох эсвэл шинэ ажилтан авах зэрэг өөрчлөл шинэчлэлүүдийг хийхэд тохиромжтой цаг үе. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө ханцуй шамлан цаг наргүй зүтгэх үе ирээд байна. Шинэ мэдлэг, сурлагад хичээн шамдвал удахгүй ашиг орлого их олохыг од эрхэс зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэсийн нөлөөгөөр таны бодол, сэтгэл санаа, үйл хөдлөл зарим нэг талаар баримжаа алдсанаас үйл ажиллагааны тань хүрээнд хүндрэл учирч магадгүй. Найз нөхөд, нэг дор ажилладаг хүмүүстэйгээ харьцах харьцаанд тань хүндрэл гарах магадлалтай байна. Гэр бүлд зөрчил үүснэ. Үл ойлголцол, хий хардлага, хэрэггүй маргаанд татагдан орох магадлалтай.

Хумх

Долоо хоногийн эхээр хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан хөрөнгө, тогтоосон харилцаа холбоогоо ашиглах болно. Хуучин хэргийн улмаас хүндрэлүүд гарна. Өөрийгөө зөв илэрхийлж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Долоо хоногийн дундуур өөртөө шинэ зорилго тавин энэ сайхан боломжуудыг бүү алд. Өрсөлдөгчид гарч ирж ч болзошгүй. Хэдийгээр таны энэ бүхэнд бэлэн байсан ч болгоомж илүүдэхгүй. Арилжаа наймаа, худалдан авалтанд сайн. Гадаад болон чадвартай түншүүдтэй танилцана. Долоо хоногийн сүүлээр эрүүл агаарт гарч, цана чаргаар гулга. Танд эрүүл агаар шинэ хүч чадлыг олгоно. Гэрт шийдвэрлэх ажлууд гарна. Та ганцаар хүчрэхгүй тул дотны найзуудаасаа тусламж гуйна. Тэднийг завгүй байвал бүү гомд.

Загас

Долоо хоногийн эхээр төлөвлөсөн ажлаа биелүүлэх цаг ирж байна. Тулгамдсан асуудал амжилт, аз авч ирнэ. Таны төрөлхийн хөдөлмөрч чанар санхүүгийн байдлаа бэхжүүлэх үндэс болно. Өсөж хөгжих, албан тушаал ахихад чинь өрсөлдөх хүний зүгээс цохиолт ирнэ. Энэ үед танд санхүүгийн болон сэтгэл санааны бодит дэмжлэг үгүйлэгдэнэ. Бухимдаж ганцаардахын оронд тулгамдсан асуудлуудыг сайн нягтал. Шинэ харилцаа холбоо тогтоо. Гэмтэл бэртэл авахаас болгоомжил. Гэнэтийн таагүй нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Дээгүүр албан тушаалтнуудтай бүү шөргөөцөлд. Амжилтаа хадгалахын тулд байнгын хүчин чармайлтаар баталгаажуул. Хайр дурлалын хувьд гэнэтийн романтик уулзалт болж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ концерт, уран зургийн үзэсгэлэн үзэж цагийг өнгөрөө. Жижиг гэлтгүй гэрийнхээ эд хогшлыг зас. Сайхан хоол хийж дотны хүмүүсээ дайл.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.