Охидын шигшээ 11:0-ээр хожигдлоо

Twitter Print
2017 оны 02-р сар 10-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Монголын Улсын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг олон улсын анхны тэмцээндээ оролцохоор өчигдөр Хонгконгийг зорьсон. Байгуулагдаад жил ч болоогүй Монголын эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг Хонгконг улсын “Жокэй” клубын нэрэмжит тэмцээнд оролцохоор явсан билээ.

Өнөөдөр манай шигшээ анхны тоглолтоо Тайландын хүчтэй багийн эсрэг хийж, 11:0-ээр хожигджээ. Ерөөс анх удаагаа Олон улсын тэмцээнд оролцож байгаа манай шигшээ багийн хувьд хамгийн гол зорилго нь туршлага судлах, хуримтлуулах юм.

Манай охидын шигшээ тэмцээний хоёр дахь тоглолтоо маргааш Лаостай хийнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.