Авлига авсан цагдаагийн ажилтанг ажлаас нь халжээ

2017 оны 02-р сар 10-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ахлах дэслэгч С.Батзолбоо бусдаас авлига авсан нь цагдаагийн байгууллагийн дотоод хяналт шалгалтаар нотлогдож, торгууль шийтгэл хүлээж, ажлаасаа халагджээ. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад иргэн Г гэх эмэгтэй Хятадын иргэнд зодуулсан хэргээр гомдол гаргажээ. 

Энэхүү гомдлыг хялбар аргаар түргэн шуурхай шийдэх гэж хэрэг үйлдсэн гэх БНХАУ-ын иргэнээс нэг сая төгрөгийн хахууль авсан байна. Гэвч гомдол гаргасан иргэн Г нь хохирлын талаар маргаантай учир хялбаршуулсан журмаар шийдэхийг хүсээгүй аж.

Тиймээс С.Батзолбоог АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, гэм буруутай гэж үзсэн бөгөөд дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх түүнд торгууль оногдуулж, ажлаас нь бүрэн түтгэлзүүлсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.