Зөрчилгүй иргэдэд НӨАТ-ын урамшууллыг өгч дуусчээ

Twitter Print
2017 оны 02-р сар 10-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн. Буцаан олголт хэдэн хувьтай яваа талаар Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаагаас тодрууллаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг хэчнээн  иргэнд олгосон бэ?

-НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 2 ны өдрөөс иргэдийн данс руу шилжүүүлж эхэлсэн. 2016 онд ebarimt.mn сайтад бүртгүүлж, худалдан авалтаа баталгаажуулсан  620 409 иргэн бий. Тэдэнд 35,5 тэрбум төгрөгийн  буцаан олголтыг олгох тооцоолсон. Өнөөдрийн байдлаар 20 мянган иргэнээс бусдад НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлээд байгаа. Журмын дагуу буцаан олголтыг Сангийн яам хариуцаж байгаа. Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголтын санхүүжилтийг бүх арилжааны банкуудад бүрэн шилжүүлсэн байгаа. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт татвар төлөгчдийн 95,7 хувь нь  буцаан олголтоо авсан байна.

-Буцаан олголт хэзээ дуусах вэ?

-Өнөөдөртөө багтаад 20722 татвар төлөгч иргэнд  0,7 тэрбум төгрөгийг шилжүүлнэ. Ингэснээр бүртгэл нь ямар нэгэн зөрчилгүй иргэдийн НӨАТ-ын  буцаан олголт дуусна.

-Бүртгэл нь зөрчилтэй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй байгаа. Тэдгээр хүмүүсийн асуудлыг хэзээ шийдэх вэ?

-1313 гэсэн тусгай дугаарт баримтаа бүртгүүлсэн 120 гаруй иргэн байгаа. Тэдгээр иргэд интернет орчинд байдаггүй. Өөрөөр хэлбэл голдуу хөдөө орон нутгийн иргэд бөгөөд хувийн мэдээлэл нь ebarimt.mn сайтад баталгаажаагүй гэсэн үг.  Хувийн мэдээлэл гэдэг нь овог нэр, банкны нэр, дансны дугаарыг хэлээд байгаа юм. Энэ бүх мэдээлэл зөрснөөс болоод НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэлгүй хүлээж байгаа. Тиймээс хоёрдугаар сарын 15- ны дотор мэдээллээ баталгаажуулж, НӨАТ-ын буцаан олголтоо авах  боломжтойг сануулъя гэлээ.

Б.Оюунжаргал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.