Хятадын монгол эрдэмтдийн тухай ном шуугиан тарьж байна

Twitter Print
2017 оны 02-р сар 10-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Хятадын монгол зохиолч Бао Гуан Линий бичсэн "20-р зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Си Гуан, Лян Шү Мин, Сяо Чянь, Ай Си Чи" хэмээх хөрөг нийтлэлийн номыг БНХАУ-ын Үндэстний хэвлэлийн хороо хэвлэлээ. 

Энэ номонд Хятадад төрж өссөн дөрвөн монгол эрдэмтний намтар, эрдэм шинжилгээний бүтээл, Хятад улс болон хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг дэлгэрэнгүй танилцуулжээ. Зохиогч Бао Гуан Линь арав гаруй жилийн хугацаа зарцуулж, маш олон сурвалж, материал ашиглан, агуулгыг бүрэн гүйцэд эш баримттай бичсэн юм. Энэ номонд тэр дөрвөн эрдэмтний шинжлэх ухааны төлөө гаргасан гавьяа зүтгэлийг өгүүлснээс гадна шударга ёсны төлөө тууштай тэмцдэг монгол хүний эр зориг, цагаан цайлган зан чанарыг товойлгон харуулжээ. Судлаачид тус номыг эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ач холбогдлоос гадна хэл найруулгын хувьд гойд уран тансаг болсон хэмээн өндрөөр үнэлж байна.

Энэ номын гол баатрын нэг Ли Си Гуан бол геологи, боловсрол судлал, дуу хөгжим, нийгмийн ухааны нэртэй эрдэмтэн юм. Тэр Хятадын геологийн шинжлэх ухааны тулгын чулууг тавьж, БНХАУ-ын Геологийн яамны сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байжээ. Ли Су Гуан гуай 1971 онд 82 настайдаа өөд болсон ч Хятадын шуудангийн салбар түүний зурагтай дурсгалын марк гаргаж, их дээд сургуулиуд хөшөөг нь босгож, музей байгуулах зэргээр түүний гавьяа зүтгэлийг үнэлсэн юм.

2009 онд түүнийг Хятад улс байгуулагдсанаас хойших шилдэг 100 хүний нэг, Монгол үндэстний арван том эрдэмтний нэгээр тодруулж, Олон улсын сансар судлалын холбоо нэгэн шинэ гаргийг "Ли Си Гуан гараг" хэмээн нэрлэжээ. Харин Лян Шү Мин бол Хятад улсын орчин үеийн Күнзийн суртлыг үндэслэгч юм. Тэр уламжлалт соёлын өвийг хамгаалах санаачилга гаргаж, хуулиар засаглах зэрэг санал дэвшүүлэн, шударга ёсны төлөө шаргуу тэмцсэн хүн. Сяо Чянь бол алдарт сэтгүүлч, уран зохиолч, орчуулагч хүн юм. Тэр олон төрлийн хэдэн зуун бүтээл туурвисан төдийгүй Жеймс Жойсын "Улисс" зэрэг дэлхийд алдартай олон зохиолыг хятад хэлээр орчуулсан соён гэгээрүүлэгч хүн байлаа. Харин Ай Си Чи философи, боловсрол судлал, нийгэм судлалын эрдэмтэн хүн байжээ. Түүнийг 1966 онд 56 настайдаа өөд болоход нь Хятад улсын дарга Мао Зэдүн "ХКН-ын онолын фронтын үнэнч дайчин" хэмээн үнэлсэн гэдэг. Тэрээр БНХАУ-ын Намын Дээд Сургуулийн философи судлалын албаны дарга бөгөөд орлогч захирлаар ажиллаж байсан юм.

Хятад төдийгүй дэлхий дахины хөгжлийн түүхэнд шилдэг бүтээл туурвин, амжилт гаргасан эдгээр монгол эрдэмтний намтар түүх, зүтгэж явсан үйл хэрэг нь шинжлэх ухаан, философи, уран зохиол, мэдээ мэдээлэл зэрэг олон салбартай нягт холбоотой. Бао Гуанлинь гуай түүхийн маш олон эх сурвалж, материал ашиглан, бүтээлээ туурвисан учраас энэ номыг бүрэн уншихад тэдний амьдарч асан цаг үеийн түүхийг уншсантай адил хэмээн судлаачид үнэлж байна.

   

   Сэтгүүлч Батмөнхийн Занданхүү

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • LUU GYN d zoriulav

      (78.123.155.228) 2017-02-11 03:02
      • 0
      • 1

      Yum uz unsh med tegeed huts, hyatadad mongol hun ih deed durguulid er ni ahij devshihed mongol ner ih saad boldog yum geseen uchir ni mongol nertei humuusiig hoish ni tatah ul oishooh havchih asuudal ih bdag uchir hyatad ner zuuj bj durch medeh haalga ni neegddeg uuniig mongol tulgatnii 100 erhemd oroltsson ovor mongol jujigchin Baasan guai mash todorhoi yarisan bdag odoi bol harin mongol hun gedegtee baharhaj bardamnah bolson tul mongol neree torj bgaa huuhduuddee ih ogdog bolson

      Хариулах

    • LUU GYN

      (202.179.11.10) 2017-02-10 19:02
      • 0
      • 1

      Mongol yum bol yahaaraa tag huja ner ustai bolchihson yavj bdag bilee !!!

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.250) 2017-02-10 16:44
      • 1
      • 0

      захиалгаар хэдэн хужаа магтаад б.а уу сэтгүүлч гуай тэгээд юу нь шуугиан тариад байгаан хэдэн хужаагийн намтар л б.а...бараг монгол хүн мэтээр бичиж .....

      Хариулах

    • Zochin 2

      (202.179.31.242) 2017-02-10 15:14
      • 1
      • 0

      Mongol erdemten bish Mongolch erdemten gej bichmeer yum bishuu esbel hyatad nertei Mongol humuus yum uu oilgosongui

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.228) 2017-02-10 14:40
      • 1
      • 0

      Шуугиан тариад байгаа нь худлаа байхаа. Ийм ном хятадад өдий төдийгээр гарч байгаа. Хятадын шилдэг борлуулалттай номын жагсаалтад энэ ном орсон юм уу?

      Хариулах