Монгол Улсыг өр тавихгүй байхыг анхааруулжээ

Twitter Print
2017 оны 02-р сар 10-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Олон улсын валютын сангаас Монгол Улсыг 2013 онд өрийн хүндрэлийн хувьд дундаж гэсэн ангилалд оруулж байсан бол 2015 онд өндөр эрсдэлтэй улс орон гэж үзжээ. Энэ нь гадаадын үнэлгээний байгууллагуудын үнэлгээнд мөн нөлөөлж манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан.

Статистикийн газраас гаргасан судалгаагаар манай нийт гадаад өрийн үлдэгдэл 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 23,8 тэрбум долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2,2 тэрбум доллараар өсчээ. Нийт гадаад өрийн 4,8 тэрбум ам доллар буюу 20 хувийг Засгийн газар, 1,7 тэрбум ам доллар буюу 7 хувийг Монголбанкны гадаад өр, үлдсэн 73 хувийг бусад секторын өр эзэлж байна. Бусад гэсэн хэсгийн 47 хувь нь Монгол Улсын Хөгжлийн банкны өр байгаа ажээ.  

Үүнээс болж манай улсын зээлжих зэрэглэл үргэлжлүүлэн буурч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байх эрсдэлүүд биднийг хүлээж байгааг олон улсын байгууллагын шинжээчид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий биднийг анхааралтай ажиглаж байна.

Одоогийн энэ өрийн түвшин нь бусад улстай харьцуулахад хэт өндөр байгааг Дэлхийн банкнаас анхааруулжээ. Тухайлбал, Дэлхийн банкны тодорхойлсноор Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийг оруулж тооцсон Засгийн газрын өр  2015  онд ДНБ-ний 66  хувьд хүрч огцом нэмэгдсэн нь сүүлийн таван жилд дунджаар гурав дахин өссөн үзүүлэлт юм байна. Өрийн хэмжээ ийнхүү огцом өссөн нь Засгийн газар өмнөх жилүүдэд арилжааны нөхцөлтэй зээл авч түүгээрээ төсвийн алдагдлаа нөхөж байсан дээрээс нь Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний зардлыг санхүүжүүлж байсантай холбоотой. Тиймээс өрийн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ. Манай Засгийн газрын нэрлэснээр Хөгжлийн түншүүд юу гэж хэрхэн дүгнэж байна.

Дэлхийн банкнаас юу гэж зөвлөсөн байна вэ. Эхний ээлжинд өрийн хэмжээг тогтворжуулахын тулд 2019 он гэхэд шинээр өндөр үнэтэй өр үүсгэхгүй байхыг тус байгууллага хэлсэн байна. Дэлхийн банкнаас хийсэн тооцоогоор төсвөөс гадуурхи буюу Хөгжлийн банкны төслүүдийг бүгдийг төсвийн салшгүй хэсэг болгохыг сануулсан байна.

Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгцээ шаардлагыг дахин үнэлж, шинээр төсөл эхлүүлэхгүй байх арга хэмжээг эхний ээлжинд авах хэрэгтэй тухай Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг өгүүлсэн байна. Аливаа төрлийн зээл санхүүжилт авахын өмнө тухайн зээлийн санхүүжилтийн гэрээн дээр ажиллах, олон улсын гэрээ хэлэлцээр хийх боловсон хүчний сайтар сургаж бэлтгэхийг Дэлхийн банкнаас мөн онцолжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • нааа

      (112.72.11.102) 2017-02-11 09:39
      • 0
      • 1

      Хөөе дандаа өр зээлэл гэх юум өр зээлгүй амьдар ч чадахгуй байн уу тийм өр зээл хийх дуртай хүмүүсүүд эх орноос минэ зайлаач ээ

      Хариулах