Сингапурт жолоочгүй ачааны автомашины цувааг Scania туршиж байна

Twitter Print
2017 оны 02-р сар 08-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Сингапурт Toyota болон Scania компаниуд жолоочгүй автомат удирдлагатай ачааны автомашины цувааг явуулах бүрэн хэмжээний туршилт хийхээр болжээ.

Гурван жилийн турш гурван ачааны автомашины цуваа агуулахуудын хооронд  автомат удирдлагаар ачаа зөөх юм. Сингапур улс технологи, инновацийн хөгжил, цахим орчноор Америк улстай ижил түвшинд үнэлэгддэг байна.

Технологийн хөгжлийн зэрэгцээ хүн амын өсөлт нэмэгдэж байгаа тул зам тээврийн ажиллагааг хялбарчлах чухал хэрэгцээг хангахыг тэд гол зорилгоо болгож байгаа юм. Scania болон Toyota хоёрын хамтарсан туршилт хоёр шаттай. Эхлээд тэд технологийг Швед, Японы лабораториудад сайжруулна. Улмаар Scania цувааны машинуудын холбоог сайжруулахаар Ericsson компанитай хамтран ажиллах юм. 

Г.Цэвэлмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.