Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүхэд шилжүүлэв

Twitter Print
2017 оны 02-р сар 08-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зоригийн хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл хийх гэж байна.

Мөн хурлаар өнгөрөгч 2016 онд тус шүүхээс хянан хэлэлцсэн шүүн таслах ажиллагааны дүн мэдээ болон олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгнө.

Ц.Амгаланбаатар нарын хэргийг сануулахад, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон. Энэ хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулсан.

Хамтарсан ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтсан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.