Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр С.Ганбаатарыг МАХН-д элсэхийг хүсчээ

Twitter Print
2017 оны 02-р сар 08-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын 2016 оны сонгуульд улс төрийн гуравдагч хүчнүүд тун амжилтгүй оролцсон билээ. Тухайлбал М.Энхсайханы удирдсан МҮАН болон шинээр байгуулагдсан ч сонгогчдын дунд рейтинг тун өндөр байсан Хөдөлмөрийн Үндэсний нам УИХ-ын сонгуульд огт оролцоогүй.

 

Харин Иргэний Зориг-Ногоон Нам, Г.Уянгын удирдсан Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл, Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, С.Ганбаатар нарын "Эх Орончдын Нэгдсэн Эвсэл" зэрэг хүчнүүд парламентын босго давж чадаагүй бөгөөд ганцхан Орхон аймагт нэр дэвшсэн О.Баасанхүү л УИХ-д сонгогдсоноор Н.Энхбаяр даргатай МАХН парламентад суудал бүхий нам болж чадсан юм.

 

Гэсэн хэдий ч Н.Энхбаяр даргатай МАХН-ын байдал тун хүнд болж буй аж. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө МАН, МАХН-ын эвсэл байгуулах хэлэлцээр бүтэлгүйтмэгц МАХН-аас МАН руу хөврөх "их нүүдэл" эхэлсэн бөгөөд одоо бол бүр даамжирч, зарим аймгийн намын хороод нь тэр чигээрээ МАН-д "дагаар орох" болжээ.

 

Яг үнэндээ  одоо Н.Энхбаярын дэргэд томоохон гэгдэх улс төрчдөөс УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар,  УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, З.Баянсэлэнгэ нар л  үлджээ.Иймээс ч МАХН-ынхан намаа бэхжүүлэх, олон нийтийн дэмжлэгийг авахаар шинэ залуу улс төрчидтэй тогтмол уулзаж, санал солилцож байгаа юм байна. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ч  Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр биечлэн уулзаж, МАХН-ын гишүүнээр элсэж,  цаашид улс төрд хамтран зүтгэхийг санал болгосон гэнэ. Тус намын парламент дахь цор ганц төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч  МАХН их хурлаа хийж, намын удирдлагыг шинэчлэх шаардлагатай гэж үздэг тул С.Ганбаатарыг намдаа элсүүлэхийг дэмжиж буй ажээ.

 

Ч.Явуухүү

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.21.106.136) 2017-02-08 21:05
      • 0
      • 0

      hel amiig ni ashiglahad heregtei baigaa baih,Harin Ganbaatar uhaan zarj ene hedhen gshuuntei gants hunii namd orohgui baihaa

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.213) 2017-02-10 00:38
      • 0
      • 0

      Ганбаатар еерийгее худлаа тарааж бичуулээд байх юм. Махн ганбаатарыг тоохгуйээ

      Хариулах