Дэлхийн хамгийн алдартай 10 дуурийн театр

Эдгээр гайхамшигтай урлагийн орд 100 жилийн өмнө баригдаж, тоо тоймгүй олон урлагийн авьяастан, гайхамшигт уран бүтээлчдийг тайзан дээрээ тоглуулж, үзэгчдийн сэтгэлийг гижигдэж байсан энэ театрууд одоо ч тив дэлхий алгасан алдар цуугаа мандуулж, урлагийн алдартнуудын хүсэл мөрөөдлийн тайз, дэлхийн сонгодог урлагийн үзэгч сонсогчдын соронз хэвээр байна.

Зууны өмнө баригдсан эдгээр театруудын хийц загвар болоод бүтэц, зохион байгуулалт орчин үеийн дуурийн театруудаас эрс ялгаатай ч урлагт хайртай хүмүүсийг нэгтгэж чаддагаараа ижил юм.

1. Францын нийслэл Парис хот дахь Opera Garnie

1858 онд Театрын өмнөх талбай дээр 3-р Наполеоны амь насанд халдахаар оролдсоны дараа эзэн хаан хуучин Дуурийн театр луу дахиж зүглэхээс татгалзаж шинийг барих захирамж гаргажээ. Энэ халдлагад театрт очихоор явж байсан хаан болон түүний бараа бологсдод хохирол учруулаагүй ч хэдэн арвах хүн амь үрэгдсэн юм. Халдлагыг үйлдсэн Итали гаралтай хүнийг цаазалсны дараа Хатан хаан түүний хүүхдүүдэд хүүгийнхээ бүх тоглоомыг илгээж байсан гэдэг.  

Ийнхүү шинээр баригдах болсон театрын барилгын зураг дизайныг 35 настай залуу уран барилгач Шарль Гарнье /Charles Garnier/ гаргаж, 1970 оны дайны уршгаар хэд хэдэн удаа завсарласны эцэст 1860-75 оны хооронд буюу 15 жилийн турш барьж дуусгасан байдаг.   

Энэ театр архитектурынхаа хувьд ч театр, уран бүтээлийнхээ хувьд ч дэлхийн үнэхээрийн гайхашигтай сайхан театрын нэг юм.

“Энэ ямар гээчийн барилгын загвар вэ?“ гэж Napaleon Garnier-аас асуухад “Эрхэмсэг хаантан минь, энэ бол 3-р Napaleon-ы загвар” гэж хариулжээ. Яг л энэ богинохон бөгөөд оновчтой хариултанд Opera Garnier-ын барилгын онцлог тэр чигээрээ багтаж байгаа юм. Энэ үеэс эхлээд энэ гайхамшигтай lyrical neoclassical архитектуртай Opera Garnier нь Парис хотын нандин эрдэнэ болж үлдсэн юм. Энд сонирхуулж дурдахад тоглолтгүй үед буюу өдрийн цагаар энэ театрын архитектурыг сонирхсон хүн орж үзэж болдог. 2013 он гэхэд л 710 000 хүн тоглолт биш зөвхөн театрын гайхамшигтай уран барилгыг үзэх гэж зочилсон байна.

Парист 2 дуурын театр байдаг. Нэг нь Opera Garnier нөгөө нь 1989 онд нээгдсэн Opera Bastille. Энэ 2 театр хоёулаа францын Opera National de Paris буюу Парисын үндэсний дуурын театр гэж нэг цогц болж явдаг юм байна.

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

2. Мариинский театр, Санкт-Петербург

1783 онд асар том чулуун хана бүхий театр байгуулагдсан нь өнөөгийн Мариинский театрын түүхийн эхлэл юм. 1859 онд шатсан циркийн жүжигчид тус театрт тоглолтоо хийх болсноор хуучин театрын ормон дээр нэгэн театрын суурь тавигджээ. Альберто Кавос хэмээх уран барилгач шинэ театрын барилга барьж Мариинский гэж нэрлэжээ. Ингээд 1860 онд анхныхаа тоглолтыг хийж, үзэгчиддээ хаалгаа нээсэн түүхтэй.

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

3. Хятадын Харбин хотын дуурийн театр 

Энэ гайхамшигт соёл, урлагийн өргөөний барилгыг 2010 - 2015 оны хооронд архитектурного бюро "MAD Architects" хэмээх уран барилгын товчооныхон хийж гүйцэтгэжээ. Энэ хотод зорин ирсэн гадаад дотоодын зочин гийчид энэ гайхамшигт театрыг үнэгүй үзэж сонирхож болдог.  

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

​4. Австрали улсын Сидней хотын дуурийн театр 

Данийн уран барилгач Йорн Утзоны бүтээсэн энэ барилга 1973 онд нээгдсэн бөгөөд Их Британийн Хатан хаан Елизавета II нээлтэнд нь оролцож байжээ. Театрын барилгыг 4 жил барьж, 7 сая австрали доллар зарцуулахаар төлөвлөсөн ч 14 жилийн турш баригдаж 102 сая австрали доллар зарцуулсан юм. 

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

5. Чех улсын Прага хот дахь Сословный театр

Анх Франц Антон Ностиц-Ринек гүнгийн захиалгаар 1783 онд баригджээ. Энэ театрт Моцартын «Дон Жуан» болон «Милосердие Тита» дуурийн анхны тоглолт болж байжээ. Энэхүү жүжгүүдийнхээ хөгжмийг зохиогч өөрөө удирдан тоглуулсан байдаг. Агуу хөгжмийн зохиолчийн өөрийн биеэр зохиосон хөгжмөө удирдан тоглуулсан одоо хүртэл театрынхаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц байгууламж юм. 

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

6. Испанийн Барселона хотын каталон хөгжмийн ордон 

Энэхүү гайхамшигт концертын танхимыг алдарт уран барилгач Луис Доменек-и-Монтанер 1908 онд бүтээжээ. Бүтээн байгуулалт үндсэндээ сайн дурын хандивлагчдын хөрөнгөөр боссон аж. Шавын чулууг анх 1905 онд тавьсан байна. Каталон хөгжмийн ордон ЮНЕСКО-гийн өвд албан ёсоор багтдаг.

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

7. Италийн Венец хотын «Ла Фениче» дуурийн театр

Венецийн тэргүүлэх театраар алдарт Сан-Бенедетто театр тооцогддог байж. Харин театрт гал гарсны улмаас дахин сэргээн засагдах боломжгүй болтлоо эвдэрч нурсан тул 1792 онд нээгдсэн «La Fenice» гэх энэ театрын нэр цуурайтах болжээ. Энэ театрын галын гамшиг бас тойрсонгүй. 1837 онд, мөн 1996 онд аймшигтай галд өртсөн ч 2003 онд сэргээн барьж хаалгаа дахин нээснээр бүр ч алдартай болсон. 

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

8. Норвегийн Осло хотын дуурийн театр 

"Snøhetta" зураг архитектурын компани загварыг гаргаж, 2003-2007 оны хооронд 4 жил барьж гүйцэтгэсэн юм. Осло хотын дуурийн энэ театр дэлхийн театрын техникийн гайхамшгийг харуулсан театраар нэрлэгддэг. Учир нь энэ театр 16 янзын тайзны засалтай бөгөөд бүгд өргөгдөж, өөрчлөгдөж, хураагдаж, тэр байтугай эргэлдэх чадвартай. Нэг жүжиг тоглоход 16 янзаар автоматаар тайзаа өөрчилж болно гэсэн үг. 

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

9. АНУ-ын Нью-Йорк хотын дуурийн төв театр

АНУ-ын дуурийн хамгийн шилдэг театраар зүй ёсоор нэрлэгддэг энэ театр 1883 онд нээгдсэн. 1910 онд тус театр ямар хэл дээр тухайн дуурь бичигдсэнээс шалтгаалж зөвхөн эх хэл дээр нь дуулагдах шийдвэр гарснаас хойш одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгддөг. Одоо харин театрт орчуулгын гайхалтай аргыг хэрэглэдэг. Энэ нь суудал болгоны ар дээр байрлах дэлгэц дээр тухайн тоглогдож буй дуурийн зохиол орчуулагдан тавигддаг юм. 

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

10. Германы Байройт хотын Маркграфийн театр 

Театрын барилга 1744-1748 оны хооронд уран барилгач Жозеф Сен-Пьерын зураг төслөөр баригдсан. Европын нэгэн гайхамшигт тооцогддог уг театрын барилга бизний энэ үеийг хүртэл хэвээр хадгалагдан үлдсэн нь гайхамшигтай. Дотоод засал, чимэглэлийг Жузеппе Галли да Бибиен болон түүний хүү Карло нар зохиосон байдаг. Театр ЮНЕСКО-гийн өвд багтсан.

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

Самые красивые оперные театры

 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.