Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "G-time” сүлжээний бизнестэй холбоогүй гэдгийг мэдэгдлээ

Twitter Print
2017 оны 02-р сар 07-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Казакстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гэгддэг “G-time” сүлжээний бизнесийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжихээр болсон гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан.

Тодруулбал, энэ тухай "GTIME ELIT bag” фэйсбүүк группт “Gtime-ийн үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрч, 2017 оны хоёрдугаар сарын 3-нд манай конференцэд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор дэмжиж оролцоно” гэж мэдээлжээ.

Тэгвэл уг мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс үгүйсгэж, мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Gtime" гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямарч арга хэмжээнд оролцоогүй. Энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно. Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгүүлэхэд "хувь нэмэр"-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна" гэжээ.

Мөн санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж, ард түмэнд үнэн мэдээлэл өгөх хэрэгтэйг сануулсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (182.160.6.161) 2017-02-07 21:14
      • 0
      • 0

      Za tgd hohirohoosoo umnu munguu tatatsgaagaarai daa

      Хариулах