Apple компани Энэтхэгт iPhone үйлдвэрлэхээр зэхэж байна

2017 оны 02-р сар 06-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Apple компани Энэтхэгийн технологийн төв Бангалорт iPhone үйлдвэрлэж эхлэхэд бэлэн болсон гэж мэдэгджээ. Энэтхэгийн Карнатака мужийн мэдээлэл технологийн сайд Прияанка Харж Apple компанитай үйлдвэр байгуулах зөвшилцөлд хүрсэн байна.

Мөн Бангалор хотын захад Apple компанийн үйлдвэрт ирэх дөрөвдүгээр сараас эхлэн ажиллах боломжтой гэж мэдээллээ.  Тус үйлдвэрийг Apple-ийн нийлүүлэгч, Тайванд төв компани нь байрладаг Вийстрон удирдах юм. Apple компанийн зүгээс энэхүү мэдээлэлд ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Одоогоор iPhone-ийг орон нутгийн жижиг худалдан авагчдаар дамжуулан худалдаалагдаж байгаа боловч борлуулалтаараа Самсунг компаний ард жагсаж, Хятадын Шаоми, Оппо, Леновотой борлуулалтын хувьд зэрэгцэж иржээ. 

Apple компани Энэтхэг улсын худалдааны хуулиас шалтгаалан албан ёсны дэлгүүрээ нээхэд бэрхшээл үүссэн байна. Энэтхэгийн хуулинд Гадаадын борлуулагчдын хувьд аливаа нэг бүтээгдэхүүний түүхий эдийн 30 хувь нь дотоодод үйлдвэрлэгдсэн байснаар худалдаа хийх боломжтой болдог аж Харин Бангалорт байгуулагдах үйлдвэр нь Энэтхэгт Apple-ийн анхны дэлгүүр нээх замыг бэлдэж байгаа юм.

Энэтхэгт шинэ үйлдвэр нээх нь Трампын компанит ажилтай зөрчилдөж байгаа. Гэхдээ гар утас үйлдвэрлэгч дэлхийн хоёр дахь том компанийн хувьд ухаалаг утас хэрэглэгчдийн тоо маш ихээр өсч буй Энэтхэгээс татгалзах шийдвэр гаргахгүй гэж хэвлэлийнхэн үзэж байна. Өмнөд Азийн ухаалаг утас хэрэглэгчдийн тоо одоогийн байдлаар 300 сая хол давжээ.

Сэтгүүлч Г.Цэвэлмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.