Италид болох Их долоогийн уулзалтад Трамп оролцоно

Twitter Print
2017 оны 02-р сар 06-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх тавдугаар сард Италийн Сицили дэх Таормина хотноо болох “Их долоогийн уулзалт”-д оролцоно гэдгээ Италийн Ерөнхий сайд Паоло Жентильонитай утсаар ярихдаа батлан хэлснийг Италийн засгийн газрын сайт мэдээллээ.

Талууд аюулгүй байдлыг хангахад Европ АНУ-ын хамтын ажиллагаа ба НАТО-гийн үүрэг чухал гэдгийг ярианыхаа явцад тэмдэглэжээ. Хоёр лидер терроризмтай тэмцэх, Украины зүүн өмнөд нутаг, Ойрхи Дорнод, Сири нэн ялангуяа Африкийн хойд нутагт сөргөлдөөнийг зохицуулах талд баттай зогсож буйгаа илэрхийлсэн байна.

Трамп, Жентильони хоёр өнгөрсөн ням гарагийн орой утсаар ярьжээ. Үүний өмнө Трамп Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотай утсаар ярилцсан аж. Талууд хоёр орны  стратегийн түншлэлийг бэхжүүлэх мөн Донбассын байдлын талаар санал солилцжээ.

Нэгдүгээр сарын 19-нд Италийн Ерөнхий сайд  Германы  канцлертай ярихдаа, Оросын оролцоотой “G8” форматыг сэргээх талаар санал солилцсон байна. Ийм санааг  өмнө нь Италийн Гадаад хэргийн сайд Анжелино Альфано хэлсэн юм.

Харин Москва одоогоор “Их наймын” форматын ажиллагаанд эргэн орох төлөвлөгөөгүй гэсэн байв. Орос “G20” форматыг тэргүүлэх чиглэл гэж мэдэгдсэн байгаа. Крым Орост нэгдсэний дараа “G8” формат “G7” буюу “Их долоогийн уулзалт” /Франц, Их Британи, АНУ, Герман, Япон, Итали, Канад/ болон хувирсан билээ.

Ш.Самбуу

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.