2017 оны 02-р сар 03-нд 18:16 цагт

МУГЖ Б.Сарантуяа, С.Тэнгэр - Зүүдний говь

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа 20 жилийн дараа дахин хийх гэж буй “Аргагүй амраг” тоглолтоороо Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэртэй “Зүүдний говь” дууг хамтран дуулах гэж байна.

“Аргагүй амраг” этник цомогтоо ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсан байдаг билээ. Тоглолт Corporate Convention Center концертын танхимд хоёрдугаар сарын 10-ны 19-н цагт ганцхан удаа болно. 

Бүх Хятадын алдарт дучин С.Тэнгэр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орохдоо түүний хамгийн их хүсч мөрөөддөг зүйл бол дуучин Б.Сарантуяатай хамтран дуулах гэдгээ хэлж, хамгийн их таалагддаг дуугаар Б.Сарантуяагийн "Зүүдний говь" дууг нэрлэж байсан билээ. 

Нэвтрүүлгийн үеэр тэдний хамтарч дуулсан хэсгийг танд хүргэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.