Сьюзи Уолшем, Петр Лободжински нар уралдаанд түрүүллээ

Twitter Print
2017 оны 02-р сар 03-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

AНУ-ын Нью-Йорк хотын хамгийн өндөр барилга болох "Empire State Building"-д жил бүр уралдаан болдог. Тэгвэл энэ жилийн уралдаанд 15 орны 265 гүйгч оролцжээ. Уралдаанд оролцогчид 1757 шат буюу 86 давхар руу өгсөж уралдснаас өнгөрсөн жилийн ялагч Сьюзи Уолшем энэ удаа мөн түрүүллээ.

Австралийн уугуул тэрээр энэ уралдаанд 8 дахь удаагаа түрүүлж байгаа бөгөөд 12 минут 11 секундэд барианд оржээ. Харин удаах байранд орсон тамирчид түүнээс минут гаруй хугацааны дараа барианд хүрсэн байна.

Уралдааны ялагч Сьюзи Уолшем "Би энэ долоо хоногийн турш маш сайн бэлтгэж, заавал түрүүлнэ гэж өөртөө амлалт өгсөн. 8 дахь түрүүгээ авсандаа маш их баяртай байна" гэлээ.

Харин эрэгтэйчүүдийн уралдаанд Польшоос оролцсон Петр Лободжински түрүүллээ. Тэрээр өнгөрсөн жилийн ялагч Даррен Вилсонг ардаа орхиж чадсан юм. Нью-Йорк хотод анх удаагаа ирсэн тэрээр 10 минут 31 секундын дотор хамгийн түрүүнд 86 давхарт гарч чадсан байна. 

Петр Лободжински "Үнэхээр их баяртай байна. Гэхдээ яг 60, 70 дахь давхар дээр ирээд цаашаа явахад хүнд санагдаж, биеийн бүх хэсгээр хөндүүрлээд хэцүү байсан. Ямар ч байсан барианд орж чадлаа. Яг одоо бол бүх зүйл сайхан байна" гэв.

Тус уралдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ удаа өмнөх жилийнхээс илүү олон оролцогч уралдаанд оролцжээ.

Сэтгүүлч Э.Ерөөлт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.