Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50,000 ам.долларын шагнал хүртэнэ

Twitter Print
2017 оны 02-р сар 03-нд 07:49 цагт
Мэдээний зураг,

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочид 50 мянган ам.долларын шагнал хүртэхээр болжээ.

10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч энэхүү шагнал хүртэхээр болжээ.

Олимпийн медальт анхны эмэгтэй жүдоч, -57 кг-д чансааг тэргүүлэгч Д.Сумъяа, анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч -48кг-ын дэлхийн чансааны тэргүүн жүдоч М.Уранцэцэг нар энэхүү шагналыг хүртэнэ.

Эмэгтэй

1. -48кг Мөнхбат Уранцэцэг-Монгол

2. -52кг Майлинда Келменди - Косово

3. -57кг Доржсүрэн Сумъяа-Монгол

4. -63кг Тина Трстеняк-Словени

5. -70кг Ким Поллинг -Голланд

6. -78кг Кайла Харрисон-АНУ

7. +78кг Идалис Ортис-Куба

Эрэгтэй

1. -60кг Орхан Сафаров-Азербайжан

2. -66кг Ан Баул-БНСУ

3. -73кг Рустам Оружов-Азербайжан

4. -81кг Нагасе Таканори -Япон

5. -90кг Машу Бакер-Япон

6. -100кг Елмар Гасимов -Азербайжан

7. +100кг Тедди Ринер-Франц

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.