Олон асуудал санааг тань зовоож, нүдний чинь ухархайгаар өвдөөд байна уу

2017 оны 02-р сар 02-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Төмсний тухай таны мэдэхгүй зүйлс

Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагддаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөөтэй. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75 хувийг авах нь.

Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд "С" аминдэм 25 мг байдаг бол өвлийн төмс эсвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12 мг хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотолжээ. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулахаас гадна калийг хамгийн ихээр агуулдаг.

Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог байна. Төмсний шүүс "C" амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулж, өвдөлтийг намдаадаг аж. Цусны даралт ихсэхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түүхий төмс ид. Үүнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг аж. Төмс ашиг тустай ч шарсан төмс, наранд удаан байж, хортой туяаг нь шингээсэн ногоорсон төмсөнд соланин хэмээх гашуун шинж чанартай хорт бодис байдаг тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог.

Мөн гэрийнхээ төмөр сав суулгыг түүхий төмсийг зүсч байгаад гадна талыг нь угаахаасаа өмнө үрж арчаарай. Энэ нь гэрийн төмөр эдлэлээ тааламжтай шороон махбодиор цэнэглэж өгч байгаа хэрэг бөгөөд сардаа ядаж нэг удаа бүх төмөр сав суулгаа ингэж цэвэрлэх нь танай гэрийн ажил төрөл, карьер, албан тушаал ахих, чухал үйл явдалд ахиц гарах зэрэгт их дэмтэй арга юм. Их Британичууд Фэнг Шүйн энэ аргыг уламжлал болгон ашигладаг. Мөн зэвэрсэн, цэвэрлэхэд хэцүү сав суулгыг ч гэсэн өнгө оруулдаг. Арчсан төмсөө мэдээж хаяна.

Сэтгэл санаа тавгүйтэж, асуудлыг шийдэж чадахгүй, яахаа мэдэхгүй байна уу. Олон асуудал санааг тань зовоож, нүдний ухархайгаар өвдөж ядарч байна уу. Энэ нь танд шороон махбодь дутагдсаныг илэрхийлж байгаа юм. Эдгээр асуудлыг шийдэж шороон махбодийг нөхөж өгөх маш амархан арга байна. Төмсийг дугариг нимгэн хэлбэртэй хэрчиж байгаад хөргөгчиндөө (хөлдөөгчинд биш) хийж хэсэг байлгаад, нүднийхээ ухархай дээрээ тавиарай. Энэ нь хөргөгч буюу усан махбодь, төмсний шороон махбодийн гайхалтай зохилдлого болж өгдөг. Дээрх асуудлуудыг шийдэх хангалттай махбодиор таныг цэнэглэж чадна. Нүдэн дээрээ 10-15 минут байлгаад төмсөө хаяарай. 

Азийн Фэнг Шүй холбоо, Э.Дөлгөөн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.