Ж.Батзандан гурван сарын цалингаа улсад хандивлана

Twitter Print
2017 оны 02-р сар 02-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван сарын цалингаа улсад хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр "Мөнгөтэй хүмүүс хандиваа сайн өгөх хэрэгтэй. Оффшорт мөнгөө нуусан хүмүүс тэр мөнгийг улс орондоо хандивлах хэрэгтэй. Хандив өгөх нь эх оронч санаачилга. Гэхдээ ард иргэдийн зүгээс хандивлаж байгаа мөнгө зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсэж байна. Үүнд хяналт тавих хэрэгтэй" гэв.

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлан, хандивын аяныг өөрөөсөө эхлүүлж, 10 сая төгрөгийг улсад хандивласан. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн билээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.