"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зочин хойморт Хакүхо уригджээ

Twitter Print
2017 оны 02-р сар 02-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Их аварга М.Даваажаргал, Женко Х.Баттулга нарын сүмогийн бэлтгэлийн заалан дахь зураг сошиалд нийтлэгджээ. Хэзээ, хаана авахуулсан нь сонирхол татаж буй уг зургийн нууцыг задлахад, энэ нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалтын үеэр буулгасан зургууд юм байна.

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Hero entertainment”-ын бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочноор уригджээ. Нэвтрүүлгийн зураг авалтын зарим хэсгийг нэгдүгээр сарын башё дууссаны дараа Японд очиж, их аваргын дэвжээнд хийжээ.

Монголчуудын хүндлэлийг хүлээсэн, мэргэжлийн сүмо бөхийн олон рекордын эзэмшигч Их аварга Хакүхо М.Даваажаргалын оролцсон нэвтрүүлэг сар шинийн өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох бололтой.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (43.242.243.173) 2017-02-03 06:09
      • 0
      • 0

      Монголчуудын бахархал болсон аврагуудын нэг шүү, үзнээ хурдан хийгээрэй, женко энэ хоёр гоё харагдаж байна шүү

      Хариулах