Б.Энхбаяр: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн

Twitter Print
2017 оны 02-р сар 01-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн  асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэндУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлөөллийг оролцуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцогч гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд  нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн  талтай өмнө нь уулзаж, холбогдох асуудлаар мэдээлэл өгсөн гэсэн тайлбар хийснээр ажлын хэсгийн дүгнэлт  уншигдаж, хэлэлцэх асуудалдаа орсон юм.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж “Бидний гаргасан дүгнэлтэд худал зүйл огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авах ажиллагаа ХХБ-ны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хүрээллийн н.Пүрэвтүвшин, н.Хүрэлбаатар хэмээх хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжуулан явагдсан. “Монгол зэс”-д 62 сая ам.доллар зээлсэн “Кю Эс Си” нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2012 онд 30 жилийн хугацаанд концессын гэрээгээр авсан. Энэ компани Д.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан. 2012 онд Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авахдаа өөрийн хөрөнгөөр төмөр зам, автозам гэх мэт таван бүтээн байгуулалт хийхээр тохирсон. Гэтэл Засгийн газар 2015 онд төмөр зам, автозам барьсан мөнгийг нь буцааж олгох гэнэтийн шийдвэр гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Сангийн сайд Б.Болорын тушаалаар 90 сая ам.доллар олгосон байна. 2016 оны зургадугаар сарын 17-нд н.Пүрэвтүвшиний эзэмшлийн “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар зээлдсэн байна.

Улмаар “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлсэн. Энэ компани 2012 онд байгуулагдсан. 2012-2015 онд нийт 33 сая төгрөгийн татвар төлсөн бол 2016 онд нэг сая төгрөг төлсөн байна. Тэгээд “Кю Эс Си” компанийн мэдэлд шилжсэн. Дараа нь Сингапурт бүртгэлтэй “Канет” компаниас 68 сая ам.доллар авсан. Энэ компанийг н.Пүрэвтүвшин 2016 оны гуравдугаар сард Монгол Улсад бүртгүүлэх гэж байгаад больсон юм. Засгийн газар тухайн үед мөнгөгүй байсан учраас 49 хувийг авахаас татгалзсан гэсэн тайлбар хэлж байсан. Тийм биш. Энэ хэмжээний луйврыг би урд нь харж байгаагүй” гэж онцолсон юм.

Үндсэн хуулийн дагуу төрийн өмчийг ард түмнийг төлөөлж УИХ хариуцахаар заасан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлээд, “УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Хувийн өмч хэнд ч шилжиж болно. Стратегийн ордыг төрийн эзэмшилд байлгаж, хөрш орнуудаасаа эдийн засгийн хараат бус байдлаа хангах ёстой” гэв. Мөн Монголбанктай холбоотой хууль бус зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн тодруулав. Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжих нэрийдлээр 2016 онд 870 тэрбум төгрөг зээлсэн байна. Энэ мөнгө дээр нэр дурьдагсан Д.Эрдэнэбилэг болон түний ойр орчмын хүмүүсийн компанийн дансанд орсон хэмээн Ш.Раднаасэд гишүүн хариулав.

УИХ-ын гишүүд М.Оюунчимэг “УИХ энэ асуудлыг ярьж, дэвэргэж байгаад Монголын банкны салбарыг татаад унагаачих вий гэсэн  болгоомжлол байна. Хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг шалгана гэсэн ч удаашраад байгаа юм”  гэж асуухад, Хуульзүйн дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг “Эрдэнэт-“ийн 49 хувийг худалдан авсан ажиллагаа хууль зөрчсөн гэж үзээд АТГ-т шилжүүлсэн. ХЗДХ-ийн сайдаас энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн прокуророос 2016 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгох шийдвэр ирүүлсэн" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (1.239.133.156) 2017-02-02 21:07
      • 0
      • 0

      Ene bas hudaldagdjee zahiin hench harsan huuli bus baihad ene svnsee hudaldagdjee

      Хариулах