“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

Twitter Print
2017 оны 02-р сар 01-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлөөллийг оролцуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцогч гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талтай өмнө нь уулзаж, холбогдох асуудлаар мэдээлэл өгсөн гэсэн тайлбар хийсэн юм. Ингэснээр ажлын хэсгийн дүгнэлт  уншигдаж, хэлэлцэх асуудалдаа орлоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.