“Вэйсис” ХХК-тай хамтарч авто зогсоолын шинэ шийдлийг нэвтрүүлнэ

2017 оны 02-р сар 01-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна. Түүнчлэн авто зогсоолын шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах үр дүнд хүрэх зорилготой аж.

Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Ухаалаг авто зогсоол” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ажлын хэсгийг байгуулж, төслийн ажлыг нэн даруй эхлүүлнэ” гэв. 

Харин “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес “Хамтарч хийх бүтээн байгуулалтын ажлуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen

      (202.179.31.242) 2017-02-01 15:54
      • 0
      • 0

      za bas uhaalag nereer ard tumnee shulahni dee er ni ter zogsooliin tulboriig bid tulj huchirehgui sh dee ,,,,tsalin under bol hamaa alga daanch bidnii abch bgaa tsalin arail baga bna shdee tsuuhon ch gesen une tulborgui zogsooluudtai bolmoor bna ,bas alban baiguulgauud ajilchidiinhaa mashinii zogsooliig shiiddeg bmaar bna oruulahgui bgaa sh dee

      Хариулах