Хятадын угаалгын машины импортын татварыг өндөрсгөв

Twitter Print
2017 оны 02-р сар 01-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Олон улсын худалдааны комисс нэгдүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гаргаж, БНХАУ-аас импортолж байгаа том оврын угаалгын машинд ногдуулах татвараа өндөрсгөхөөр болжээ.

Хятадаас импортолж байгаа энэ бүтээгдэхүүн АНУ-ын өөрийн үйлдвэрлэдэг ижил төсьэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодит хохирол учруулсан гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргажээ. Эдгээр угаалгын машиныг хэт хямдаар зарж байна гэж үзсэн байна.

АНУ-ын Худалдааны яамны өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр тогтоосон эдгээр бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээ нь 32 орчим хувь байсан бөгөөд үүнийг 52.51 хувь болгон өндөрсгөх аж. АНУ-ын Худалдааны яамны тоо бүртгэлээр 2015 онд Хятадаас 1.1 тэрбум ам.долларын угаалгын машин импортолжээ.

А.Тулга

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.