Л.Чинбат 900 өрхийг орон сууцтай болгоно гэв

Twitter Print
2017 оны 02-р сар 01-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарын агаарын бохирдол нь ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгийн ноцтой асуудал болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) судалгаагаар өнөөгийн Улаанбаатар нь нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй 9 дахин их буюу дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тоонд ороод байгаа юм. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрдүүлэгч гол хүчин зүйл бол яах аргагүй гэр хорооллын айлууд. Тодруулбал агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллоос гарах утаа эзэлдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороололд 186  мянга гаруй өрх амьдарч байна. Өвлийн хүйтэн улирлын, галлагааны цагуудад 186 мянга гаруй цахилгаан станц ажиллаж, бидний амьсгалж буй агаарыг бохирдуулдаг аж.

Манай улс утааны асуудлыг ярьж эхэлснээс хойш өдгөө 10 гаруй жил болжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг хүртэл 2011 онд баталсан байдаг ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрсэнгүй.

Ялангуяа Баянхошуу, Дэнжийн мянга, 100-айл, I-дүгээр хороолол болон Зурагтын орчмууд хамгийн их утаатай хэсгүүд. Агаар дахь хорт утаанаас үүдэж, нэг хүн өдөрт 4-5 ширхэг тамхи татсантай ижил хэмжээнд хорддог байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настангууд, бага насны хүүхдүүдийн хувьд хамгийн их айдсыг дагуулсаар байгаа юм.

Бага насны хүүхдийн эндэгдэл, архаг бронхит, агаарын замын эрхтэний болон зүрх судасны өвчлөл ихэсч эрүүл мэндийн байгууллагад хандсан тоо улам бүр нэмэгдсээр байна. Нийгмийн Эрүүл мэндийн Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар агаарын замын эрхтэний өвчлөлөөс үүдэлтэй нас баралт нэмэгдэж хүн амын нас баралтын үндсэн таван шалтгааны нэг болжээ. 

Утааг бууруулах ажлын хүрээнд НИТХ-аар 2013 оны нэгдүгээр сарын 31-нд “Гэр хорооллыг дахин төлөвлөх” хөтөлбөрийг баталсан билээ. Энэ нь одоогоор утааны эсрэг хийгдэж байгаа хамгийн чухал хөтөлбөр юм. Тодруулбал нийт 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа. Тэгвэл төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 4829 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2020 он гэхэд нийт 71.290 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байдаг. Мэдээж утааны эсрэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байгаа нь өглөө, оройн цагаар суунаглах хар утаанаас илт харагдаж байна.

Тэгвэл энэ цаг үеийн хамгийн сайхан мэдээ болох нэгэн саналыг Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат гаргажээ. Тэрээр 32-ын тойрог орчмын 900 өрхийн газрыг өөрийн барьсан "Гацуурт" хотхоны 3 өрөө байраар солих санал тавьсан байна. 

Энэхүү шийдвэр нь хорт утаанд амьдарч буй нийслэлчүүдийн хувьд ойрд сонсоогүй гэгээтэй мэдээ боллоо.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • baatar

      (202.179.23.217) 2017-02-03 10:44
      • 0
      • 0

      zugeer l telebiz bayan hoshuug oron suuts horoolol bolgohoor ded butcee shiideed uldseniig ni irged kompaniud tohirood hiichih ni ee

      Хариулах

    • зочин

      (202.131.226.116) 2017-02-02 14:03
      • 0
      • 0

      ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ НЬ ОГТ ҮНДЭСЛЭЛГҮЙ БӨГӨӨД ГАЦУУРТ ХОТХОН ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ГАЦУУРТ КОМПАНИЙ НЭГЭН УДИРДЛАГААС СОНСОЖ МЭДЛЭЭ. ХАРИН ЯНДАНГ БАГАСГАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ ХҮМҮҮС ҮҮНИЙГ СЭДСЭН БОЛОЛТОЙ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.84) 2017-02-02 13:17
      • 0
      • 0

      Аль хэсэг орж байгаа юм бол

      Хариулах