Харааны бэрхшээлтэй хүүхдэд илрэх чухал шинж тэмдгүүд

Twitter Print
2019 оны 01-р сар 31-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд харааны бэрхшээлээ хэлж сайн мэдэхгүй тул эцэг эхчүүд өөрсдөө сайтар ажиглаж илрүүлэх хэрэгтэй. Хэрвээ танай хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол та хүүхдээ нүдний эмчид үзүүлээрэй.

-Хүүхэд тань барьсан зүйлээ алдах, ямар нэгэн зүйлийг барьж авч чадахгүй унагах, юм мөргөөд байгаа бол

-Хүүхэд байнга нүдээ онийж жижигхэн болгох, ямар нэгэн зүйлийг харах гэж хичээхдээ нүүрээ үрчийлгэж байгаа бол

-Нойр хүрсэнээс бусад үед нүд нь хорсож, загатнаж, нүдээ нухаж байгаа бол

-Гэрэлд хэт мэдрэмтгий байх, гэрэл өөд харж чадахгүй байгаа бол

-Байнга нүдээ анивчих

-Уйлаагүй хэрнээ нүдэнд нь байнга нулимс цийлэгнэх

-Хараа тогтоогүй мэт байнга ийш тийш гүйлгэж харах

-Илүү сайн харахын тулд толгойгоо нэг тийш нь гудайлгаж харах

-Солир харах эсвэл нэг зүйлийг хоёр болгож харах

-Ном, сэтгүүл, тоглоом болон бусад зүйлсийг илүү сайн харахын тулд нүүрэндээ наах шахам ойртуулж байгаа бол

-Зурагт их ойроос үзээд байвал

-Тавгүйтсэн байдлаар байнга нэг нүдээ аниад байвал

-Ажиглалт, хараа шалгасан зүйлээс зугатаж байгаа бол

-Хүүхдийн нүд жижиг том, хоёр нүдний хөдөлгөөн зэрэг биш өөр өөр байгаа бол

-Өнгөө таньж мэддэг хэрнээ хооронд нь ялгахдаа муу байгаа бол

-Зурагт үзэх, ном уншихдаа ойрхноос харснаас болж дотор нь муухайрч, толгой нь эргэж байгаа бол таны хүүхдэд харааны бэрхшээл байж болзошгүй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.